Н.Учрал Японы блокчейн технологийн хөгжлийн нийгэмлэгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Хуучирсан мэдээ: 2018.12.11-нд нийтлэгдсэн

Н.Учрал Японы блокчейн технологийн хөгжлийн нийгэмлэгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Н.Учрал Японы блокчейн технологийн хөгжлийн нийгэмлэгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Улсын Их Хурлын гишүүн, Цахим бодлогын түр хорооны дарга Н.Учрал өнөөдөр /2018.12.11/ Японы блокчейн технологийн хөгжлийн нийгэмлэгийн тэргүүн Чон Чан Дог тэргүүтэй төлөөлөгчдийг хүсэлтээр нь хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Блокчейний хөгжлийн нийгэмлэгийн тэргүүн Чон Чан Дог “Дэлхийд блокчейний хөгжлийн нийгэмлэгийн төвийг байгуулахад Монгол Улстай хамтарч ажиллах санал тавихаар ирлээ. Япон Улс нэг жилийн өмнө блокчейн технологийн тухай хуультай болсон. Татвар зэрэг олон салбарт энэ технологийг нэвтрүүлээд амжилттай хэрэгжиж байна. Тиймээс технологи нэвтрүүлэх төслүүд хэрэгжүүлэх, эрх зүйн орчныг бий болгох зэрэгт ноу хау –гаа Монгол Улстай  хуваалцаж, хамтарч ажиллахад бэлэн байна” хэмээгээд энэхүү технологийг өөрийн улсад хэрхэн үр ашигтай ашиглаж байгаа туршлагаасаа ярилаа.

Дараа нь Улсын Их Хурлын гишүүн, Цахим бодлогын түр хорооны дарга Н.Учрал, Цахим бодлогын түр хороо болон үйл ажиллагааны талаар товч мэдээлэл өгөхийн зэрэгцээ “Манай улсын төрийн байгууллагын хувьд дижитал шилжилт ид явагдаж, төрийн данхар бүтцийг хялбаршуулахын тулд дэвшилтэт технологийг нэвтрүүлэх талаар эрчимтэй ажиллаж байна. Блокчейн технологийн хувьд иргэд, аж ахуйн нэгж, үл хөдлөх хөрөнгө бүртгэх, сонгуульд санал авах зэргийг блокчейнээр хийхээр Бүртгэлийн тухай хуульдаа өөрчлөлт оруулж хуульчилсан” гэв.

Тэрбээр мөн аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгал буюу интернэтийн дараагийн хамгийн том технологи гэж дэлхий нийт үзэж байгаа блокчейн технологийн талаар нийт иргэдийн дунд биткойн, криптовалют гэх зэрэг ойлголттой хольж ойлгох тал одоогоор байгаа ч  манай инженер залуус дэлхийд анх удаа блокчейн дээр суурилсан Хөрөнгийн биржийн платформыг амжилттай хийж, өнөөдөр дэлхийн томоохон Хөрөнгийн биржүүд блокчэйн болгох ажлаа эхлүүлчихсэн явж байгаа талаархи мэдээллийг өглөө.

Мөн бүртгэлийн системд блокчэйнийг нэвтрүүлбэл ямар ч эрх мэдэлтэй албан тушаалтан юуг ч засварлаж чадахгүй учир авлигаас урьдчилан сэргийлэх нөхцөл бүрдэх зэрэг ач холбогдлыг тооцон боловсрол, эрүүл мэнд зэрэг зарим салбарыг блокчейнээр хийхээр төлөвлөсөн талаар ярилаа.

Уулзалтын төгсгөлд талууд хамтарч ажиллахад бүрэн боломжтой гэдэгт санал нэгдлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж