Спиртийн найрлагатай бүтээгдэхүүний үнийг нэмлээ

Хуучирсан мэдээ: 2018.12.12-нд нийтлэгдсэн

Спиртийн найрлагатай бүтээгдэхүүний үнийг нэмлээ

Спиртийн найрлагатай бүтээгдэхүүний үнийг нэмлээ

Оросын эмийн сангууд болон эм борлуулагчид спиртийн найрлагатай "Боярышник" зэрэг уусмалыг худалдан борлуулахаас татгалзаж магадгүй боллоо хэмээн Москва хотын Эрүүлийг хамгаалах газрын харьяа Эрүүлийг хамгаалах, анагаахын менежмэнтийн шинжлэх ухааны хүрээлэнгийн захирал Давид Мелик-Гусейнов РИА Новости агентлагт ярьсан байна.

Энэ нь Засгийн газрын тогтоолтой холбоотой. Ерөнхий сайд Дмитрий Медведев энэ долоо хоногийн Даваа гаригт /2018.12.10/ 28 хувиас дээш этилийн спиртийн агууламжтай хүнсний бус хэрэглээний бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийг бодит үнийг жирийн согтууруулах ундаанаас хямдаар борлуулахыг хориглох тогтоолд гарын үсэг зурсан байна. Энэ төрлийн бүтээгдэхүүний үнэнд ийм зохицуулалт хийснээр эм борлуулагчид, эмийн сангууд ийм төвөгтэй зүйлд орооцолдохгүйн тулд борлуулахаас татгалзах болно хэмээн Аж үйлдвэр, худалдааны сайд Денис Мантуров үзэж байна.

Засгийн газрын энэ шийдвэр нь ийм төрлийн бүтээгдэхүүнд хордон эрүүл мэнд, зарим үед амь насаараа хохирох явдлыг бууруулна гэж тооцож байгаа ажээ. Одоогоос хоёр жилийн өмнө 2016 оны шинэ жилээр Эрхүү мужид ийм төрлийн бүтээгдэхүүний нэг болох "Боярышник" ууж 76 хүн хордсоны 62 нь нас барсан хэрэг гарсан юм.

Үүнээс хойш спиртийн найрлага бүхий бүтээгдэхүүнийг зах зээлд худалдан борлуулахад тавих хяналтыг эрс чангатгасан.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж