Шинэ жилийн баяраар хамгийн хямдаар аялж болох Оросын хотуудыг шинжээчид нэрлэжээ. Эдгээр хотод нэг хонох зардал нь 2000 рублиэс хэтрэхгүй хэмээн түрээсийн орон сууцны үйлчилгээгээр дагнадаг Tvil.ru мэдээллээ.
Шинжээчдийн нэрлэснээр Пермь, Каменск-Уральский, Белорецк, Смоленск, Рязань хотуудад аялбал хамгийн хямд байх ажээ. Энэ нэрсийг гаргахдаа аялал жуулчлалын уламжлалт хотуудыг тооцоогүй байна.
Шинэ жилийн баяраар өөр хотод очиж амрах оросууд ихэвчлэн 2-3 хоног байрлах байрыг захиалдаг бөгөөд ингэхдээ нэг өдрийн түрээс нь дунджаар 2000 рубль байвал хямдад тооцдог байна.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ