“Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн даргаар Г.Баясгаланг томилжээ | News.MN

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн даргаар Г.Баясгаланг томилжээ

Хуучирсан мэдээ: 2018.12.11-нд нийтлэгдсэн

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн даргаар Г.Баясгаланг томилжээ

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн даргаар Г.Баясгаланг томилжээ

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн даргаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Г.Баясгаланг томилжээ. Томилгоог өнгөрсөн долоо хоногт хийсэн юм байна. Харин тэрбээр өнөөдөр /2018.12.11/ компанийн удирдлагуудтай уулзаж, нэгдлийн дунд хугацааны стратеги төлөвлөгөө болон компанийн 2019 оны бизнес төлөвлөгөөг хэлэлцсэн байна. Энэ үеэр стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордуудын бизнес үнэлгээг хийж, санхүүгийн байдлыг сайжруулах, өр авлагыг бууруулах, хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлогыг нэвтрүүлэх зэрэг чиглэлд анхаарч ажиллахыг компанийн удирдлагуудад чиглэл болгожээ.

Г.Баясгалан нь ОХУ-ын Москвагийн их сургууль, БНЭУ-ын Делигийн их сургуулийг хуульч мэргэжлээр дүүргэсэн, Хууль зүйн магистр зэрэгтэй. Тэрбээр Баянхонгор аймгийн прокурорын газрын мөрдөн байцаагчаас ажлын гараагаа эхэлж, улмаар Улсын ерөнхий прокурорын газарт хяналтын прокурор, газрын дарга, зөвлөх, 1999-2001 онд Хууль зүйн яаманд газрын дарга, Төрийн нарийн бичгийн дарга, 2001-2006 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хуулийн бодлогын зөвлөх, 2006-2012 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, 2012-2014 онд ‘Партнерс форэвэр’ ХХК-ийн захирал, 2014-2016 онд МАН-ын даргын зөвлөх, 2016-2018 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. 2018 оноос Засгийн газрын хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргаар ажиллах болсон.

Г.ХОРОЛ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Баясгалан 2018-12-11 103.14.38.130

Пээ, энэ чинь жинхэнэ долигонуур эрдээ. Одбаярыг хууль зүйн сайд байхад төрийн нарийн байхдаа гутлынх нь улыг жинхэнэ долоодог гар байсан даа, хараад үнэхээр ой гутсан

Avatar

Зочин 2018-12-11 202.131.233.214

Oh no

Avatar

Жаргал 2018-12-11 202.126.89.204

Хуульч биш мэргэжлийн эсвэл ЭЗ, бмзнec мнeжмeнтийн хүн бмаар юм.

Avatar

зочин 2018-12-11 37.73.189.109

Энэ барлаг хааны заан уу

Avatar

Зочин 2018-12-11 66.181.190.24

Bas l Nyamdorjiin hun…

Avatar

Sanal 2018-12-11 49.0.218.148

IPO hiih gej bhad iluu chadvarlag huviin salbariin huniig tomilohguidee

Avatar

9 2018-12-11 203.91.115.52

Harin ovoo huchirheg hunii gart ugch bgaan bishuu iim namtartai hun eh oron ard tumnee hamgaalah bh shuu amjilt !

Avatar

Зочин 2018-12-11 139.5.216.183

БЕНЗИНЧДИЙН ЛОББИ

Avatar

Зочин 2018-12-11 43.242.241.86

dargiin setertee l bdag hun yum..

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж