ОХУ: Энэ онд алан хядах 37 бүлгийг илрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2018.12.12-нд нийтлэгдсэн

ОХУ: Энэ онд алан хядах 37 бүлгийг илрүүлжээ

ОХУ: Энэ онд алан хядах 37 бүлгийг илрүүлжээ

Өнгөрч буй 2018 онд Оросын Хойд Кавказад алан хядах ажиллагаа хийхээр төлөвлөж байсан 37 бүлгийг илрүүлэн аюулгүй байдлыг хангаж чадсан хэмээн ОХУ-ын Алан хядах ажиллагаатай тэмцэх Үндэсний хорооны дарга Александр Бортников Мягмар гаригт /2018.12.11/ мэдээллээ.

“Эдгээр бүлэг Дагестан, Ингушет, Чечень болон Ставрополийн хязгаарт алан хядах ажиллагаа төлөвлөсөн байсан” хэмээн тэр тодотголоо.

Энэ онд нийтдээ 65 алан хядагчийг баривчлан аюулгүй болгосноос 10 нь алан хядах бүлгийн толгойлогч байжээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж