Гадаад хэлтэй алба хаагч ажиллажээ

Хуучирсан мэдээ: 2010.07.14-нд нийтлэгдсэн

Гадаад хэлтэй алба хаагч ажиллажээ

Үндэсний их баяр наадмын үеэр гадаадын жуулчдад зориулан Нийслэлийн цагдаагийн хэлтсээс гадаад хэлтэй алба хаагчийг Төв цэнгэлдэх хүрээлэнгийн постод ажиллуулжээ. Баяр наадмын үеэр   уг хэлтсээс жуулчдад зориулан хууль хяналтын байгууллагад хэрхэн хандаж болох гэсэн  зөвлөмж бүхий хуудсыг тараасан байна. Энэ үеэр Итали улсын иргэн 38 настай эрэгтэй дижитал зургийн аппратаа хулгайд алдсныг НЦГ-ын халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн ажилтан мөрдөн илрүүлж хохирлыг барагдуулсан байна.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж