“Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр” зөвлөлдөх уулзалт зохион байгуулав

Хуучирсан мэдээ: 2018.12.11-нд нийтлэгдсэн

“Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр” зөвлөлдөх уулзалт зохион байгуулав

“Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр” зөвлөлдөх уулзалт зохион байгуулав

“Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх гурван талын ажлын хэсгийн шинжээчдийн түвшний зөвлөлдөх уулзалтыг 2018 оны 12 дугаар сарын 10-11-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулав.

Зөвлөлдөх уулзалтад монголын талыг Гадаад харилцааны яамны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал В.Энхболд, оросын талыг ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн яамны Ази, Африк, Латин Америкийн газрын орлогч захирал А.В.Зеленев, хятадын талыг БНХАУ-ын Хөгжил, шинэтгэлийн хорооны Баруун бүсийг хөгжүүлэх газрын орлогч захирал Жан Мин нар ахлан, гурван улсын холбогдох байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцов.

Уулзалтаар “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй хамтын ажиллагааны өнөөгийн байдлыг дүгнэн ярилцаж, цаашид авах арга хэмжээний талаар тохиролцов. Тухайлбал, төмөр замын төв коридорыг үе шаттай шинэчлэн хөгжүүлэх техник, эдийн засгийн үндэслэлийг судлах хамтарсан ажлын хэсэг байгуулах, Азийн авто замын сүлжээгээр олон улсын авто тээвэр гүйцэтгэх тухай гурван улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хэрэгжилтийг идэвхжүүлэх, Улаанбаатар хотноо гурван талын Хөрөнгө оруулалтын зураг төслийн төв байгуулах ажлыг эрчимжүүлэхээр тохиролцов. Түүнчлэн төмөр замын хойд коридорын Эрдэнэт – Овоот чиглэлийн төслийг хэрэгжүүлэх, Азийн авто замын сүлжээний АН-3 чиглэлийн дамжин өнгөрүүлэх чадавхийг нэмэгдүүлэх, эрчим хүчний салбарт хамтарсан төсөл хэрэгжүүлэх боломжийн талаар санал солилцов.

Уулзалтын үеэр хүрсэн тохиролцоог хэрэгжүүлэхэд талууд анхааран ажиллаж, үр дүнг 2019 оны эхний хагас жилд зохион байгуулах Гурван талын хамтарсан ажлын хэсгийн дарга нарын уулзалтын үеэр хэлэлцэхээр тогтов. Зөвлөлдөх уулзалтын дүнгээр протокол үйлдэж, гарын үсэг зурав. Уулзалтад оролцсон гурван улсын төлөөлөгчид 12 дугаар сарын 11-ний өдөр “УБТЗ” ХНН-ийн үйл ажиллагаатай танилцав.

Эх сурвалж: ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж