“TIME” сэтгүүл жил бүр оны онцлох хүмүүсийн жагсаалтыг гаргадаг билээ. Ингэхдээ тухайн жилд хамгийн их дуулиан шуугиан тарьсан хүмүүс болон хэсэг бүлэг хүмүүсийг нэрлэдэг байна. Болсон үйл явдал нь эерэг сөрөг аль ч байж болдгоороо онцлогтой.
Энэ удаагийн жагсаалтад 2016 оны онцлох хүнээр тодорч байсан АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, ОХУ-ын Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсон Владимир Путин, “Хар ирвэс” киноны найруулагч Райн Гүүглэр, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай гурван удаа дээд хэмжээний уулзалт хийсэн Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, Их Британийн ханхүү Харритай гэрлэсэн Америкийн жүжигчин Меган Маркл зэрэг олны танил алдартнууд багтсан байна.
Энэ удаагийн жагсаалтад орсон хамгийн сонирхолтой хүн бол Туркийн Истанбул дахь Саудын Арабын консулын газарт амиа алдсан “Washington Post” сонины сэтгүүлч Жамаль Хашогги байлаа. Түүний амиа алдсан хэрэг одоо ч дэлхий нийтийн анхаарлын төвд байсаар байгаа билээ.
Эх сурвалж: abc7chicago.com
Холбоотой мэдээ