Нэр бүхий гишүүд бүрэн эрхээсээ татгалзаж шалгуулахад бэлэн гэдгээ мэдэгдлээ

Хуучирсан мэдээ: 2018.12.11-нд нийтлэгдсэн

Нэр бүхий гишүүд бүрэн эрхээсээ татгалзаж шалгуулахад бэлэн гэдгээ мэдэгдлээ

Нэр бүхий гишүүд бүрэн эрхээсээ татгалзаж шалгуулахад бэлэн гэдгээ мэдэгдлээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Д.Хаянхярваа, Ж.Бат-Эрдэнэ, М.Билэгт, Н.Амарзаяа, А.Ундраа, Ж.Мөнхбат, Л.Энх-Амгалан нарын гишүүд өнөөдөр /2018.12.11/ мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түр түдгэлзэж, ЖДҮХС-гийн асуудлаар хуулийн байгууллагад шалгуулах тухай албан бичгээ УИХ-ын Ёсзүйн дэд хорооны дарга С.Бямбацогтод хүргүүлж байгаа тухай мэдэгдлээ. Засгийн газрын гишүүн, УИХ-ын гишүүн, эрх мэдэл бүхий хүмүүс ЖДҮХС-аас зээл авсан ёс зүйгүй үйлдэл сүүлийн үед бүдгэрэх хандлагатай байгаа учраас энэ асуудлыг хууль эрх зүйн үндэслэлээр шалгах хэрэгтэйг санууллаа. Иймээс УИХ-ын нэр бүхий 20 гишүүн гарын үсэг зурж, УИХ-ын гишүүний  бүрэн эрхээсээ татгалзаж, шалгуулахыг уриаллаа.

Эх сурвалж: www.parliament.mn

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж