Замын түгжрэлээс ангижрах аргыг Тайландын хаан үзүүлэв

Хуучирсан мэдээ: 2018.12.11-нд нийтлэгдсэн

Замын түгжрэлээс ангижрах аргыг Тайландын хаан үзүүлэв

Замын түгжрэлээс ангижрах аргыг Тайландын хаан үзүүлэв

Тайландын нийслэл Бангкок хот нь дэлхийн хамгийн их замын түгжрэлтэй газарт тооцогддог байна. Эдийн засаг, хүн амын хурдацтай өсөлт, автомашины үйлдвэрлэлийн үр дүнд замын түгжрэл нь жил ирэх тусам дордож байгаа тул төр засгийн зүгээс ард иргэдийгээ унадаг дугуй унахад уриалах болсон аж.

Тайландын хаан 

Харин Ням гаригт /2018.12.09/ Тайландын хаан өөрийн биеэр ард иргэддээ үлгэр жишээ үзүүлэхээр Бангкок хотын түүхэн дурсгалт газруудыг дайран, дугуйн аялал хийжээ. Хаан Маха Важиралонгкорн нь 39 км замыг өөрийн хоёр охины хамт унадаг дугуйгаар туулсан байна. Хааныг өөрийн биеэр үлгэр жишээ үзүүлж байгааг хүндэтгэсэн 3500 гаруй хүн тэдний дугуйн аялалд нэгдсэнээр Ням гаригийн орой Бангкок хотноо томоохон унадаг дугуйн арга хэмжээ болж өнгөрсөн аж.

Тайландын хаан хоёр охиныхоо хамтаар

Бангкок хотын нийт замын урт нь 4000 км буюу 3.2 сая машин багтах зай, талбайтай боловч тус хотод бүртгэлтэй нийт машины тоо нь 8 сая давсан байна. Замын түгжрэлээс болж Бангкок хот жилд 10 тэрбум бат буюу 470 орчим тэрбум төгрөгийн эдийн засгийн алдагдал хүлээдэг тухай тооцоолол байдаг. Үүнд замын түгжрээнд алдаж байгаа хүмүүсийн ажиллах цагийн алдагдал, түлш зарцуулалт, автомашины осол болон хүрээлэн буй орчинд учруулж буй хохирлыг тооцсон байна.

Эх сурвалж: NHK

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
5
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж