Өнгөрсөн зууны хамгийн алдартай дууг нэрлэв | News.MN

Өнгөрсөн зууны хамгийн алдартай дууг нэрлэв

Өнгөрсөн зууны хамгийн алдартай дууг нэрлэв

Өнгөрсөн зууны хамгийн алдартай дууг нэрлэв

Британийн алдарт “Queen” хамтлагийн “Bohemian Rhapsody” дууг “Universal Music Group”-ээс хамгийн олон хүнд хүрсэн XX зууны алдартай дуу, мөн бүх цаг үеийн хамгийн алдартай Классик Рок дуугаар албан ёсоор шалгаруулсныг өчигдөр /2018.12.10/ зарлажээ.

“Queen” хамтлагийн 1975 онд гаргасан “Дуурийн шөнө” цомогт багтсан “Bohemian Rhapsody” дуу нь өчигдрийн байдлаар цахим орчин дахь дуу хөгжим дамжуулах бүх сувгуудаар нийт 1,6 тэрбумын хандалтыг аваад байгаа юм.

“Bohemian Rhapsody дуу бол түүхэн дэх хамгийн гайхалтай хамтлагийн хамгийн шилдэг дуу юм” хэмээн  “Universal Music Group”-ийн захирал Люшин Грэнж хэлжээ. Анх тус дууг гаргахад нь хэтэрхий урт /6 минут үргэлжилдэг/, хачин үг хэллэгүүд ихтэй хэмээн шүүмжилж байжээ. Тус дуу нь бүрэн хэмжээний жүжиг шиг бөгөөд маш олон янзын хөгжмийн урсгалын элементүүдийг өөртөө агуулсан байдаг. Түүнчлэн дууны үгэнд өгүүлэгдэх үйл явдлыг “Фауст” –тай адилтган ярих нь ч бий.

Энэ онд нээлтээ хийсэн “Queen” хамтлагийн тухай өгүүлэх “Bohemian Rhapsody” кино нь тус дууг өнөө цагт алдаршуулахад ихээхэн үүргийг гүйцэтгэжээ. Нээлтээ хийснээсээ таван долоо хоногийн дараа дуу хөгжмийн тухай хийгдсэн дэлхийн хамгийн алдартай кино болоод зогсохгүй дэлхий даяар 600 сая ам.долларын ашиг орлого олсон аж. Тус киноны гол дүр буюу Фрэдди Меркуригийн дүрийг бүтээсэн жүжигчин Рами Малек нь ирэх оны нэгдүгээр сард болох “Алтан бөмбөрцөг” болон Оскарын кино наадамд нэрээ дэвшүүлээд байгаа юм.

Эх сурвалж: Ройтерс

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ааа 2018-12-11 212.139.84.219

Хөгжим мэддэг хүмүүс Бохэмиан Рапсэди дууг аргагүй тасарчихсан гэж бүгд хэлдэг. Мэддэггүй хүмүүс бол мэдэхгүй л дээ, гэхдээ бас буруутгаж болохгүй. Би хөгжим сонсох дуртай ч гэсэн бас мэддэггүй талдаа байсаан. Бохэмиан Рапсэди дууг анх сонсоод зөвхөн эхний хэсэг нь хачин гоё юмаа л гэж боддог байсан. Үргэлжлээд шал тэнэг болчихлоо гээд. Харин, яв явсаар өөр болдог юм билээ. Одоо бол бүтнээр нь энэ дууг сонсоход хором бүр нь үнэн супер, аргагүй дэлхий хэмжээнд зууны дуу гэж хэлэхээс өөр аргагүй

Avatar

Зочин 2018-12-11 202.72.245.204

ЯНЗ БҮРИЙН ХӨГЖМИЙН УРСГАЛ СОНСДОГ ХҮМҮҮСТ БҮГДЭД НЬ ТААЛАГДДАГ ЮМ ШИГ БАЙГАА ЮМ ЯГ ЯМАР СТАЙЛ БЭ ГЭЭД Л ….

Avatar

зочин 2018-12-11 202.9.43.57

Нээх гоё эхэлснээ л жоохон тэнэг болж үргэлжлээд л , бүр тэнэг болж өрнөөд л , тайвруулаад л дуусдаг хачин дуу дөө .

Avatar

ZOchin 2018-12-11 103.26.194.76

Huduuni pisdanud oilgohgui

Avatar

Зочин 2018-12-11 172.58.62.136

Harin tiim. Bur uur hurgechihlee, huduunii pisda chini.

Avatar

Зочин 2018-12-11 66.181.176.98

Энэ ац чинь жинхэнэ хедеений лaлso пиздa байна даа.

Avatar

Зочин 2018-12-11 66.181.176.98

лaлap

Avatar

Зочин 2018-12-11 202.9.42.179

ПОП

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж