“Цахим орчны зөв зохистой хэрэглээг бий болгох нь” эссе бичлэгийн уралдааны шилдгүүд шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2018.12.11-нд нийтлэгдсэн

“Цахим орчны зөв зохистой хэрэглээг бий болгох нь” эссе бичлэгийн уралдааны шилдгүүд шалгарлаа

“Цахим орчны зөв зохистой хэрэглээг бий болгох нь” эссе бичлэгийн уралдааны шилдгүүд шалгарлаа

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн цагдаагийн газар, Монголын хуульчдын холбоо, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн харьяа Билиг дээд сургуулиас хамтран зохион байгуулсан “Цахим орчны зөв зохистой хэрэглээг бий болгох нь” сэдэвт эссе бичлэгийн уралдааны сүүлийн шатны шалгаруулалт Билиг дээд сургуулийн байранд 2018 оны 12-р сарын 10-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.

Уг уралдаан нь үндсэн хуулийн мэдлэг, хүний эрхийн боловсролыг дээшлүүлэх, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд хүүхдийн оролцоонд суурилсан манлайлалыг төлөвшүүлэх зорилготой юм. Улаанбаатар хот, 21 аймгийн ерөнхий боловсролын сургуулиудын XI-XII ангийн 300 гаруй сурагчдын бүтээл уралдаанд иржээ. Эхний шатны шалгаруулалт энэ оны 11 дүгээр сард явагдахад 20 сурагч шалгарсан байна.Үүнд Улаанбаатар хотоос 16, Говь-Алтай, Дорнод, Дундговь, Увс аймгуудаас тус бүр нэг сурагч II шатанд тунажээ.

Уралдааны тэргүүн байрт “Сант” сургуулийн 12 дугаар ангийн сурагч Э.Мөнхбаяр, дэд байрт Баянзүрх дүүргийн 14 дүгээр сургуулийн 12 дугаар ангийн сурагч Э.Хүслэн, гутгаар байрт Баянзүрх дүүргийн 48 дугаар сургуулийн 11 дүгээр ангийн сурагч С.Күмисгүл, Өмнөговь аймгийн “Эрдмийн гэгээ” сургуулийн 12 дугаар ангийн сурагч О.Нандин-Эрдэнэ нар шалгарсан юм. Зохион байгуулагчдын зүгээс тусгай байрт гурван сурагчийг шалгаруулан шагнал гардуулсан.

Эх сурвалж: ГЭР БҮЛ, ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж