Монгол Улсад эрхтэн шилжүүлэн суулгах мэс засалд орсон хоёр хүн маргааш 15 цагаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бээжин хотод зохиогдох эрхтэн шилжүүлэн суулгуулсан хүмүүсийн спортын наадамд оролцхоор явах гэж байна. Уг тэмцээнд Монгол Улсад 2005 онд бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийлгэсэн М.Цэнгэл, 2008 онд бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийлгэсэн Б.Чинзориг нар оролцох болсон байна. Энэ төрлийн мэс засалд орсон хүмүүс нь биеийн хүчний бус, хөнгөн атлетикийн спортоор хичээллэх боломж нээлттэй байдаг, Спортоор хичээлэлснээр тухайн хүний биед ямар нэг сөрөг нөлөө гарахгүй, харин өдөр бүр нэг ширхэг дархлаа дарангуйлах эм хэрэглэдэг. Учир нь шилжүүлэн суулгасан эрхтэнийг өөршилтөөс сэргийлж байдаг аж. Энэ спортын наадам нь дэлхийн хэмжээнд дөрвөн жилд нэг удаа зохиогддог юм. Энэ спортын төрлийг анх 1978 онд Англи Улсад доктор Маурис Слапак зохион явуулж байсан гэнэ. Уг спортод эрхтэн шилжүүлэх мэс засал хийлгэсэн дөрвөн наснаас 80 хүртлэх насны хүмүүс өрсөлдөж байсан түүхтэй юм. Эрхтэн гилжүүлэн суулагсан хүмүүсийн спортын наадам нь 2008 онд Монгол Улсад зохиогдож байсан бол 2011 онд дахин зохион байгуулхаар төлөвлөж байна. Энэ төрлийн хагалгаа хийлгэсэн хүмүүс уг спортоор хичээллээд 100 метрийн гүйлтэд 11,018 секундед гүйж байсан бол, уртын харайлтад 6.085 метр харайж амжилт үзүүлж байжээ. Монгол Улсаас оролцох хоёр тамирчны шаардагдах зардлыг энэ удаад “Айвико” дуслын үйлдвэр ивээн тэтгэж байгаа аж. Монгол Улсад элэг шилжүүлэн суулгах мэс засал хийхээр бэлтгэж сургалт судалгаа явуулж байгаа гэнэ.
Б.Алтансүх