ОХУ-аас хандиваар нийлүүлж буй хурдавчилсан оношилгооны лабораторийг хүлээн авлаа

Хуучирсан мэдээ: 2018.12.11-нд нийтлэгдсэн

ОХУ-аас хандиваар нийлүүлж буй хурдавчилсан оношилгооны лабораторийг хүлээн авлаа

ОХУ-аас хандиваар нийлүүлж буй хурдавчилсан оношилгооны лабораторийг хүлээн авлаа

Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн /ЗӨСҮТ/үүсч байгуулагдсан түүх  ОХУ-аас тарваган тахал судлалын лаборатори бэлэглэснээр эхэлсэн байдаг. Тэр үеэс л зоонозын өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд хамтран ажиллаж эхэлсэн ба өнөөдөр хил орчмын бүс нутгийн хүн амын эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр нягт хамтран ажиллаж байна.

ОХУ-ын Засгийн газраас 2016 оны есдүгээр сард баталсан “Монгол – Оросын  нутагт хил дамнасан тарваган тахлын байгалийн голомтын төлөв байдал, тархвар судлалын эрсдлийг бууруулах” сэдэвт гурван жилийн хөтөлбөрийг хэрэгжүүлж 2017-2018 онд Баян-Өлгий, Дорнод аймгийн нутагт тарваган тахлын байгалийн голомтын тандалт судалгааг гүйцэтгэн голомтын төлөв байдлыг тогтоож маш чухал үр дүнг гаргасан. Түүнчлэн ЗӨСҮТ, харьяа төвүүдийн 10 мэргэжилтнийг сургалтанд хамруулсан. 2017 онд  80 гаруй сая төгрөгийн лабораторийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг нийлүүлсэн нь судалгаа, шинжилгээний ажлын чадавхийг дээшлүүлэхэд ихээхэн хувь нэмрээ оруулж байна.

Энэхүү хөтөлбөрийн  хүрээнд өнөөдөр /2018.12.11/ 20 нэр төрлийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон 670 сая 105 мянга 320 төгрөгийн үнэ бүхий лабораторийн автомашин, ПГУ-ын биоаюулгүйн кабинет, холигч, мананцар үүсгэн халдваргүйтгэх генератор, центрофуг, микроскоп зэрэг таван нэр төрлийн 15 тоног төхөөрөмж, нэг төрлийн 25 баглаа хэрэгсэл 59 сая 150 мянга 520  төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг ЗӨСҮТ-д нийлүүлж байна.

Лабораторийн авто машины түлхүүр гэрчилгээг Саратов хот дахь Тарваган тахал судлалын эрдэм шинжилгээний микроб хүрээлэн захиалан Монгол Улсад нийлүүлж 2018 оны арваннэгдүгээр сарын 20-нд тус хүрээлэнгийн 100 жилийн ойн арга хэмжээний үеэр ЭМЯ-нд ОХУ-ын Хүний сайн сайхан байдал болон Хэрэглэгчдийн Эрхийг Хамгаалах хамгаалах холбооны хяналтын албаны дарга  А.Ю.Папова гардуулан өгсөн ба өнөөдөр машиныг хүргэж ирж байна.

Эх сурвалж: ЭМЯ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж