О.Хангайгийн ээлжит түрүү Буянт-Ухаад үргэлжлэв

Хуучирсан мэдээ: 2018.12.11-нд нийтлэгдсэн

О.Хангайгийн ээлжит түрүү Буянт-Ухаад үргэлжлэв

О.Хангайгийн ээлжит түрүү Буянт-Ухаад үргэлжлэв

Монголын сүмо бөхийн холбооны 25 жилийн ойд зориулсан чансаа өндөр 64 бөхийн барилдаан “Буянт-Ухаа” спортын ордонд өнгөрөгч ням гаригт /2018.12.09/ боллоо. Түрүү бөх 10 сая төгрөгийн мөнгөн шагнал гардсан тус барилдаанд улсын арслан Э.Оюунболд, Р.Пүрэвдагва, улсын харцага О.Хангай, улсын заан Б.Батмөнх нарын хүчтэнүүд барилдсан. Барилдаан нэгийн даваанаас эхлэн сугалааны журмаар явагдсан бөгөөд улсын харцага О.Хангай түрүүлж, улсын начин Б.Чимэдвандан үзүүрлэв.

О.Хангай дөрвийн даваанд аймгийн арслан Б.Зоригтбаатарыг, тавын даваанд улсын арслан Э.Оюунболдыг, зургаагийн даваанд улсын начин Б.Чимэдванданг давж түрүүлжээ.

Барилдааны гурвын даваанд улсын арслан Р.Пүрэвдагва аймгийн арслан Ж.Алтаншагайд унажээ.

Энэхүү барилдаанд улсын гарьд Б.Гончигдамба нурууны бэртэл нь сэдэрч барилдаагүй бол шинэ аварга Н.Батсуурь, улсын арспан П.Бүрэнтөгс, Ц.Содномдорж, улсын заан Н.Жаргалбаяр нарын том цолтнууд барилдсангүй.

Улсын харцага О.Хангай өнгөрөгч арваннэгдүгээр сард БНСУ-ын үндэсний спорт болох ширым бөхийн гадаад бөхчүүдийн тэмцээнд түрүүлж, нэгэн хүндтэй шагналын эзэн болсон юм. Энэхүү тэмцээнд манай бөхчүүд 2011 оноос эхлэн оролцож эхэлсэн бөгөөд энэ жил олон улсын бөхийн тэмцээнээс аваргын цомтой ирсэн.

О.Хангай дээрх тэмцээнээс хойш урд хөршийг зорьж, Өвөр Монголын Өөртөө засах орны Шилийн гол аймагт болсон “Алтан бүс”-ийн эзэн болсон юм. Тэрбээр олон улсын хоёр барилдаанаас цомтой ирж, гадаад дотоодын барилдаан бэлтгэл сайн байгаагаа харуулаад авсан.

Улсын харцага О.Хангай Монгол хүн Японы сүмо бөхөд барилдаж эхэлсэн 26 жил, Монголын сүмо бөхийн холбооны 25 жилийн ойд зориулсан чансаа өндөр бөхчүүдийн барилдаанд түрүүлж, түрүүгээ дахин нэгээр нэмлээ.

Барилдааны дүйз: 

Гурвын даваа

  • У.ар Э.Оюунболд – а.а Н.Мустафа
  •  У.ар Р.Пүрэвдагва – а.а Ж.Алтаншагай
  • У.х Б.Бат-Өлзий – у.н Б.Серик
  • У.х О.Хангай – у.н Б.Хишигбаатар
  • У.н Ч.Батчулуун – а.а Б.Зоригтбаатар
  • У.н Б.Сангисүрэн – у.н Д.Амарсайхан
  • У.н Л.Лха-Очир – а.а Б.Түмэндэмбэрэл

Дөрвийн даваа:

  • У.ар Э.Оюунболд – а.а Б.Түмэндэмбэрэл
  • У.х Б.Бат-Өлзий – у.н Д.Амарсайхан
  • У.х О.Хангай – а.а Б.Зоригтбаатар
  • У.н Б.Чимэдвандан – а.а Ж.Алтаншагай

Тавын даваа:

  • У.ар Э.Оюунболд – у.х О.Хангай
  • У.х Б.Бат-Өлзий – у.н Б.Чимэдвандан

Зургаагийн даваа:

  • У.х О.Хангай – у.н Б.Чимэдвандан
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж