Одоогоос 30 жилийн өмнө Гималайн нуруунд осолдсон Исландын хоёр уулчны цогцсыг Түвд-Непалын хил дээр орших мөсөн голын ойролцоогоос АНУ-ын уулчид олжээ. Тэдний үлдсэн эд зүйлс болон цогцсыг Непалын нийслэл Катмандуд авчран чандарлаж Исланд дахь ар гэрийнхэнд нь хүргэсэн байна. Алга болсон уулчдын нэг Рунарсоны эхнэр тухайн үед таван сартай жирэмсэн байсан бөгөөд түүний 30 настай хүү нь эцгийнхээ чандрыг авахаар иржээ.
1988 оны аравдугаар сард Кристин Рунарсон, Торштэйн Гүджонсон гэх Исландын хоёр уулчин, Шотландын уулчид болох Жон Гэйрсон ,Стив Эйшторп гэсэн дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй баг Гималайн нурууны 7161 метрийн өндөрт орших Пумори оргилд гарахаар аян замдаа гарсан байна. Тэд тухайн үед 25-27 настай залуу уулчид байжээ.
Авиралтын дунд үед Стив Эйшторп, Жон Гэйрсон нар өвдөж эмчид үзүүлэхээр Фериче тосгон руу буцахаар болсон байна. Тосгонд ирээд эмчид үзүүлэхэд Эйшторп гэртээ харих хэрэгтэй болж, Эйшторп хамгийн багадаа долоо хоног хэвтрийн дэглэм сахих ёстой болсон талаар эмч хэлжээ. Ингээд Эйшторп Исланд найз нартаа цааш авирах боломжгүй болсон тухай зурвас илгээсэн байна. 1988 оны аравдугаар сарын 18-ны өдөр уулнаас буухаас өмнө хоёр найзыгаа хамгийн сүүлчийн удаа харсан тухайгаа өдгөө 55 настай Эйшторп дурсан ярьж байв.
Тухайн үед нисдэг тэрэг ховор, эрлийн ажиллагаа хоёр долоо хоног үргэлжлээд зогссон байна. Уулчдын ачаанаас хальсны фото камер олдсоныг сэргээлгэхээр Австрали руу явуулжээ. Найзуудад нь юу тохиолдсон болохыг эндээс илрүүлж чадна гэж ноён Эйстхорп найдаж байна.
Эх сурвалж: www.theargus.co.uk
Холбоотой мэдээ