Ургийг тамхины хороос хамгаалахын тулд витамин С хэрэглээрэй

Хуучирсан мэдээ: 2018.12.11-нд нийтлэгдсэн

Ургийг тамхины хороос хамгаалахын тулд витамин С хэрэглээрэй

Саяхан хийсэн нэгэн судалгаагаар жирэмсэн эх тамхи татдаг болон утаа ихтэй газар ажиллаж, амьдардаг бол витамин С тогтмол хэрэглэх нь ирээдүйд төрөх хүүхдийн уушгинд сайн нөлөө үзүүлдгийг тогтоосон байна.

АНУ-ын Орегон мужийн Эрүүл мэнд, Шинжлэх ухааны их сургуулийн эрдэмтэд тамхи татдаг жирэмсэн эхчүүдийн дунд судалгаа хийжээ. Тамхины найрлага дахь никотин нь ургийн уушгины хөгжилд саад учруулдаг. Харин жирэмсний үед уух нэмэлт амин дэмүүд дээр өдөрт 500 мг витамин С уудаг эхээс төрсөн хүүхдүүдийн амьсгаагаа гаргах чадвар нь илүү сайн байжээ. Амьсгалаа сайн гаргах чадвар нь уушгины үйл ажиллагаанд чухал нөлөөтэй юм.

Тэд судалгаагаа хийхдээ долоо хоногт багадаа нэгээс хоёр тамхи татдаг 13-23 долоо хоногтой жирэмсэн эхчүүдийг сонгож тал хувьд нь С витаминыг өдөрт 500 мг-ийг нэмэлтээр өгч, үлдсэн хүмүүст витамин өгөлгүй ажигласан байна. Тэднийг төрсний дараа хүүхдүүдийнх нь уушгинд шинжилгээ хийж үзэхэд өдөрт витамин С 500 мг-аар уудаг байсан эхчүүдийн хүүхдүүдийн амьсгаагаа гаргах чадвар нь илүү сайн байжээ.

Витамин С нь бодисын солилцоог идэвхжүүлдэг учраас биеэс хорт бодисыг түргэн гадагшлуулахад тусалдаг аж. Мөн цусыг никотиноос цэвэрлэх хамгийн үр дүнтэй арга гэдгийг аль эрт нотолсон боловч тамхи татдаг жирэмсэн эхчүүдийн ургийг хэрхэн хор хөнөөлөөс аврах тухай үүн шиг амжилттай судалгаа өмнө нь хийгдээгүй. Тэд судалгааныхаа үр дүнд тамхины хор цусанд нэвчих аюулаас витамин С-д агуулагдах аскорбины хүчил зогсоодгыг тогтоосон байна.

Тамхинд цианит, хар тугалга зэрэг олон төрлийн хортой бодис агуулагддагаас хавдар үүсгэгч 60 орчим химийн нэгдэл байдаг. Эдгээр хор нь жирэмсэн эхийг тамхи татах үед уушгиар дамжин цусны эргэлтэд орж, ургийг хордуулдаг байна. Тамхинд агуулагдах 4000 гаруй химийн бодис дунд ургийн өсөлт хөгжилтөд хэрэгтэй ганц ч бодис байдаггүй. Мөн тамхины найрлага дахь никотин нь тамхи татаж буй жирэмсэн эхийн төдийгүй ургийн судсыг нарийсгаснаар хүүхдийн амьсгалах, хоол тэжээлийн бодис авах замыг нь боогдуулдаг байна.

Бие давхар үедээ тамхи татах нь дутуу болон жин багатай хүүхэд төрүүлэх магадлалыг хоёр дахин, ураг амьгүй болох эрсдэлийг гурав дахин нэмэгдүүлдэг байна. Ялангуяа уушги, амьсгалын замын ямар нэгэн асуудалтай хүүхэд төрөх магадлалыг эрс нэмэгдүүлдэг.

Эх сурвалж: Синьхуа

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж