Гэмт хэргийн замаар олсон орлогоороо хөрөнгө оруулалт хийсэн этгээдүүдийг шалгаж байна

Хуучирсан мэдээ: 2018.12.11-нд нийтлэгдсэн

Гэмт хэргийн замаар олсон орлогоороо хөрөнгө оруулалт хийсэн этгээдүүдийг шалгаж байна

Гэмт хэргийн замаар олсон орлогоороо хөрөнгө оруулалт хийсэн этгээдүүдийг шалгаж байна

Мөнгө угаах гэмт хэргийг мөрдөн шалгах эрх бүхий байгууллагуудаас сүүлийн зургаан жилийн хугацаанд мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ. Мөнгө угаах гэмт  хэргийн тоо олон ч тус гэмт хэрэгтэй холбогдох өндөр эрсдэлтэй залилах, хөрөнгө завших, авлига, байгаль орчны эсрэг, татвар төлөхөөс зайлсхийх зэрэг суурь гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, мөнгөтэй холбогдсон  этгээдүүдэд  шүүхээр эцэслэн ял оногдуулаагүй, ахуйн хүрээнд үйлдэгддэг хулгай, дээрмийн гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, мөнгөтэй холбогдсон этгээдүүдэд мөнгө угаах зүйл, ангиар ял оногдуулах практик тогтох хандлага бий болжээ.

Цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан гэмт этгээдүүд нь гэмт хэргийн замаар олсон орлогоороо банкнаас бусад санхүүгийн салбаруудад хөрөнгө оруулж байгаа нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдон, шалгагдаж байгаа аж.

Мөнгө угаах гэмт хэрэг гэдэг нь гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн, түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан үйлдэл эс үйлдэхүй юм.

Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйл (мөнгө угаах), 29.10 дугаар зүйлд (террор үйлдэхийг санхүүжүүлэх) тус тус заасны дагуу 5-12 жилийн хорих ял, 120-400 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ гэж заажээ.

Монгол Улс дахь мөнгө угаах гэмт хэргийн чиг хандлага

  • Цахим орчин ашиглах
  • Крипто валют /цахим мөнгө/ ашиглах
  • Улс, орон дамжуулан мөнгөний эх үүсвэрийг нуун далдлах
  • Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой орлогыг угаах

•Хөрөнгийн зах зээлд болон банкнаас бусад санхүүгийн салбаруудад хөрөнгө оруулах

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж