Түргэний эмчийг гэмтээжээ

Хуучирсан мэдээ: 2018.12.11-нд нийтлэгдсэн

Түргэний эмчийг гэмтээжээ

Түргэний эмчийг гэмтээжээ

Хан-Уул дүүргийн иргэн 35 настай эмэгтэй нийслэлийн Түргэн тусламжийн төвд “Хэвлийгээр хүчтэй өвдлөө” гэсэн дуудлага урьд шөнө буюу арванхоёрдугаар сарын 11-ний 01.10 цагт өгчээ. Дуудлагын дагуу түргэн тусламжийн эмч очиж үзлэг хийх явцад дуудлага өгсөн эмэгтэйн нөхөр нь согтууран танхайрч, тусламж үзүүлж буй эмчид хүндрэл учруулж элдэв үгээр доромжилсон байна.

Гэвч өвчтөнийг зайлшгүй эмнэлэг хүргэх шаардлагатай байсан учир түүнийг авч явсан байна. Ингээд эмнэлэг хүргэх замд нөхөр нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон түргэн тусламжийн автомашины араас мөргөсний улмаас түргэн тусламжийн машинд сууж явсан эмч гэмтэл авч, автомашин нь эвдэрчээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
БурууБуруу
5
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж