УИХ-ын 22 гишүүн бүрэн эрхээсээ түдгэлзэж, шалгуулахаа мэдэгдлээ

Хуучирсан мэдээ: 2018.12.11-нд нийтлэгдсэн

УИХ-ын 22 гишүүн бүрэн эрхээсээ түдгэлзэж, шалгуулахаа мэдэгдлээ

УИХ-ын 22 гишүүн бүрэн эрхээсээ түдгэлзэж, шалгуулахаа мэдэгдлээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Д.Хаянхярваа, Ж.Бат-Эрдэнэ, М.Билэгт, Н.Амарзаяа, А.Ундраа, Ж.Мөнхбат, Л.Энх-Амгалан нарын гишүүд өнөөдөр /2018.12.11/ мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Ж.БАТ-ЭРДЭНЭ:

-ЖДҮХС-ийн зээлийг Засгийн газрын гишүүн, УИХ-ын гишүүн, эрх мэдэл бүхий хүмүүс авсан нь ёс зүйгүй үйлдэл болсон. Зээл авсан ёс зүйгүй ажиллагаа сүүлийн үед бүдгэрэх хандлагатай байгаа. Энэ асуудлыг бид ёс зүйн болон хууль эрх зүйн үндэслэлээр шалгах ёстой. УИХ-ын нэр бүхий 20 гишүүн гарын үсэг зурж, хуулийг чандлан сахих үүднээс ЖДҮ-тэй холбоотой УИХ-ын нэр бүхий гишүүд бүрэн эрхээсээ татгалзаж, шалгуулахад бэлэн байгаа гэдгээ албан ёсоор зарлаж байна. Бидний энэхүү асуудлыг УИХ-ын бусад гишүүд дэмжихийг хүсч байна. Бид саналаа УИХ-ын Ёс зүйн дэд хорооны дарга С.Бямбацогтод гардуулж байна.

Одоогоор УИХ-ын 22 гишүүн бүрэн эрхээсээ түдгэлзэж, шалгуулахаар нэгдсэн байгаа бөгөөд гарын үсгээ зурж, УИХ-ын Ёс зүйн дэд хороонд өгөх юм байна.

Үүний дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө

-Нийслэлийн прокурорын байгууллагаас нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал оруулж ирэх гэж байгаа гэсэн мэдээлэл байна. Энэ талаар мэдээлэл байна уу?

УИХ-ын гишүүн Ж.МӨНХБАТ: Одоогоор прокурорын байгууллагаас ямар хүмүүсийг оруулж ирэх талаар мэдээлэлгүй байна. Нийслэлийн Ерөнхий прокурорын газраас нэр бүхий гурван гишүүний асуудлыг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан гэх мэдээлэл бий. Бидний хувьд бусад УИХ-ын гишүүдээ уриалж, бүрэн эрхээсээ түр түдгэлзэж, шалгуулахыг хүсч, уриалж байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
35
ЗөвЗөв
14
ХахаХаха
11
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж