Автобусны мэдээллийн самбар ажиллахгүй бол мэдээлээрэй

Хуучирсан мэдээ: 2018.12.11-нд нийтлэгдсэн

Автобусны мэдээллийн самбар ажиллахгүй бол мэдээлээрэй

Автобусны мэдээллийн самбар ажиллахгүй бол мэдээлээрэй

Хүйтний эрч чангарч буй энэ үед иргэд нийтийн тээврийн буудал дээр автобус ирэхийг хүлээн удаан зогсож байгаа. Ингээд удаан хүлээсний эцэст автобусандаа суутал цонх нь цантсан байх тул хаана яваа нь мэдэгдэхгүй, зорьсон буудлаа өнгөрч, эсвэл урьтаж буух тохиолдол их гарч байна. Уг нь автобус бүрт аль буудал дээр ирж байгааг мэдээлэх дуут болон дүрсэн мэдээллийн самбар суурилуулсан байдаг. Гэвч энэ нь ихэнхдээ ажилладаггүй.

Энэ тохиолдолд хэнд хандах талаар “Улаанбаатар смарт карт” компанийн маркетингийн менежер Ц.Түвшинжаргалаас тодрууллаа. Тэрбээр “Манайхаас уг самбарыг суурилуулсан ч тухайн автобус компани түүнийг бүрэн бүтэн байлгах ажлыг хариуцах үүрэгтэй. Хэрэв төхөөрөмж, мэдээллийн самбар эвдэрсэн тохиолдолд манайд яаралтай дуудлага өгөх үүрэгтэй. Манайх дуудлагын дагуу хоёр цагийн дотор засах ёстой юм. Мэдээллийн самбар огт ажиллахгүй байгаа бол нэгдүгээрт, тухайн автобус компани дуудлага өгч засуулахгүй, тоохгүй яваад байна гэсэн үг. Хоёрт, автобусны хөгжим өсгөгчийг өөрчилж, салгасан байж болох юм” гэсэн юм.

Хэрэв нийтийн тээвэртэй холбоотой дээрх асуудал гарвал иргэд 70044040, 70151289 дугаарын утсанд холбогдон дуудлага, мэдээлэл, санал хүсэлтээ өгч болох юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж