Осолдсон 22 настай залуу гэмтлээ даалгүй нас баржээ

Хуучирсан мэдээ: 2018.12.11-нд нийтлэгдсэн

Осолдсон 22 настай залуу гэмтлээ даалгүй нас баржээ

Осолдсон 22 настай залуу гэмтлээ даалгүй нас баржээ

Налайхаас Говьсүмбэр аймаг руу явах автозамын уулзварын зорчих хэсэгт зам тээврийн ноцтой осол өчигдөр /2018.12.10/ гарчээ. Осол оройн 20.36 цагт гарсан бөгөөд Улаанбаатараас Говьсүмбэр аймгийн чиглэлд зорчиж явсан Баянгол дүүргийн харьяат иргэн Н-ийн эзэмшлийн “Прадо” загварын суудлын автомашин, Говьсүмбэр аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан Баянхонгор аймгийн харьяат иргэн С-ийн эзэмшлийн “Соната 6” загварын суудлын автомашинтай мөргөлдсөн байна.

Ослын улмаас 22 настай эрэгтэй С хөл хэсгээрээ автомашины бүхээгийн хэсэгт хавчуулагдсан байсныг Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид гаргаж, эмнэлэгт хүргэсэн ч гэмтлээ даалгүй нас баржээ.

Э.БУРАМ

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж