Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Засгийн газрын гишүүн, БСШУС-ын сайд Ц.Цогзолмааг огцруулах тухай асуудлыг хэлэлцэв. Хуралдаанд суусан УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилын үг хэлэхээс илүүтэй өмссөн хувцсыг нь иргэд шүүмжилж эхлэв. Төрийн ордонд орох иргэдийн хувцсыг заасан журамтай ч энэ удаа гишүүн хайнга хандсан уу гэдэг асуулт гарч ирлээ.
Давхар дээлээ болиод давхар цамц өмссөн байна гэж хэлэх нэгэн байхад хаа сайгүй л зуданд нэрвэгдсэн улс, наад малгайтай цамцаа тайлдаа Төрийн түшээ гэж иргэд шүүмжлэлийн үгийг бичиж эхлэв.
Ц.Цогзолмаа сайдыг огцруулах тухай асуудлыг хэлэлцэх хуралдаанаар Ц.Мөнх-Оргил гишүүн юүдэнтэй цамцаар гангарч, ер бусын нэгэн загварыг үзүүлээд авлаа.
Ч.ШАРХҮҮ
Холбоотой мэдээ