Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн УАШТ хойшлогджээ

Хуучирсан мэдээ: 2018.12.11-нд нийтлэгдсэн

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн УАШТ хойшлогджээ

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн УАШТ хойшлогджээ

Монголын чөлөөт бөхийн холбоо/МЧБХ/-ны дасгалжуулагчдын Удирдах зөвлөл өнгөрсөн арваннэгдүгээр сарын 30-нд хуралдаж, 2019 оны зургадугаар сарын эхний долоо хоногт багтаан орон нутагт, насанд хүрэгчдийн чөлөөт бөхийн УАШТ-ийг зохион явуулахаар болов.

Тус тэмцээнийг өмнө нь 2010 онд Дархан-Уул аймагт, 2018 онд Орхон аймагт тус тус зохион явуулсан нь ач холбогдолтой болж, ид барилдаж буй тив дэлхийн медальтай тамирчдын барилдааныг хүүхэд залуучуудад үзүүлснээр сайнаар нөлөөлж чөлөөт бөхөөр хичээллэх өсвөрийн тамирчдын тоо нэмэгдсэн байна. Түүнчлэн бөхчүүдийн гол нөөц, ундарга нь хөдөө орон нутаг бөгөөд  үе, үеийн шилдэг тамирчид орон нутгаас төрсөн байдаг билээ.

Тэмцээн аль аймагт болох нь эцэслэн шийдэгдээгүй ч, одоогоор Архангай аймаг, Багануур дүүрэг  тус тус  насанд хүрэгчдийн УАШТ-ийг, МЧБХ-той хамтран зохион байгуулах хүсэлтээ ирүүлээд байна. Мөн тус тэмцээн сүүлийн жилүүдэд  нэгдүгээр сард зохиогдож буй нь ДАШТ- ээс ес, арван сарын өмнө болж буй нь дасгалжуулагчдын хувьд  маргаантай асуудал болсон. Учир нь өвлийн гурван сар нь тамирчдын хувьд биеийн ерөнхий хөгжил болон хүчилтөрөгчийн бэлтгэлийн цонх үе байдаг байна. Иймээс зургадугаар сарын эхний долоо хоногт болгон өөрчилжээ.

Үүнээс гадна МЧБХ сүүлийн хоёр жилд,  ДАШТ-нд улсаа төлөөлөх тамирчдыг сорилгоор явуулдаг болсон хэдий ч, зарим  туршлагатай мэргэжилтэн, дасгалжуулагчдын үзэж буйгаар дотооддоо сайн барилддаг  тамирчин,  дэлхийн аваргын дэвжээнд саар барилддаг тал ажиглагдсан гэлээ. Энэ нь улсын шигшээ багийн амжилтыг ерөнхийд нь харвал учир дутагдал байна  гэж үзэн, энэ сардаа багтан дасгалжуулагчдын зөвлөл дахин хуралдана гэнэ. Үүгээр  2019 оны есдүгээр сард Казакстан улсын Астана хотод болох ДАШТ-нд  оролцох шигшээ багийн тамирчдыг ямар журмаар сонгон шалгаруулахаа эцэслэн шийдэх юм байна.

                                                                                          П.БАТ-ЭРДЭНЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж