ДАШТ: Г.Занданбал улсын рекордыг шинэчилэн тогтоолоо

Хуучирсан мэдээ: 2018.12.11-нд нийтлэгдсэн

ДАШТ: Г.Занданбал улсын рекордыг шинэчилэн тогтоолоо

ДАШТ: Г.Занданбал улсын рекордыг шинэчилэн тогтоолоо

БНХАУ-ын Жөжян мужийн Ханжоу хотод 25 метрийн бассейн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр/2018.12.11/ эхэллээ. 14 дэх удаагийн ДАШТ-д 60 орны тамирчид ганцаарчилсан болон багийн төрлөөр өрсөлдөж байна.

Монгол Улсаас ОУХМ Г.Занданбал, Б.Энххүслэн нарын дөрвөн тамирчин оролцож байна.

Өнөөдөр ОУХМ Г.Занданбал эрэгтэйчүүдийн 100 метрийн мэлхий сэлэлтээр 1:02.93 минутын амжилтаар улсынхаа рекорд амжилтыг шинэчлэн тогтоолоо.

Мөн ОУХМ Б.Энххүслэн эмэгтэйчүүдийн 200 метрийн өврөөр даллах сэлэлтээр 2:04.84 минутын амжилтаар 56 орноос 37-р байранд орсноос гадна улсынхаа рекордыг шинэчлэн тогтоогоод байна. Манай тамирчдын тэмцээн үргэлжилж байна.

Тэмцээнийг https://www.finatv.live/en сайтаар шууд дамжуулан хүргэж байгаа бөгөөд арванхоёрдугаар сарын 18-ны өдөр өндөрлөнө.

ОУХМ Б.Энххүслэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж