Р.Амаржаргалын Ерөнхий сайдад дайсан үг

Хуучирсан мэдээ: 2018.12.11-нд нийтлэгдсэн

Р.Амаржаргалын Ерөнхий сайдад дайсан үг

Р.Амаржаргалын Ерөнхий сайдад дайсан үг

УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргал намынхаа дэд дарга болж, улс төрд эргэн ирээд байна.

Нэлээд хугацаанд хэвлэлийнхэнд ам нээлгүй явсны эцэст тэрбээр эрх баригч хүчнийг хоёр хуваагаад байгаа шударга бусын хонгил, ЖДҮ-ийн маапаан, 60 тэрбумын дуулиан гэхчлэн асуудалд хариулт өглөө.

Иш татвал,  “Монгол Улсад нам дамжсан бүлэглэл, “шударга бусын хонгил” нь байдаг юм уу. Яаж засах вэ гэсэн сэтгүүлчийн асуултад тэрбээр “Би энэ талаар олон жилийн өмнөөс ярьсан. Эдийн засгийн бүлэглэлүүдийн хэтэвч нэг болж, нам дамжсан бүлэглэл гарч ирээд байна гэдгийг арваад жилийн өмнө анхааруулж байсан. Харин үүнийг засах тухайд улс төрийн нам хариуцлагаа ухамсарлаж, шинэчлэл хийх ёстой. Нийгэм ч хариуцлагаа үүрэх ёстой. Эцсийн дүндээ бидний хийсэн сонголт ямар байгаа билээ, юуг дагаж намирч байгаа билээ гэдгээ хүн бүр бодох, эрүүл саруул ухаанаар харах гэж оролдох цаг ирсэн. Ийм байдалд хүрэхэд хүн бүрийн оролцоо байгаа. Тэхээр бурууг бусдад тохчихоод, өөрөө цэвэр цэмцгэр хүн шиг суугаад байж болохгүй.  Ерөнхий сайд У.Хүрэлсүх намынхантайгаа, төрийн бусад институцтэй нэлээд сайн зөвлөлдөж, яавал төрийн институцийг бэхжүүлэх вэ гэдэгт чиглэсэн шийдвэр гаргах байх гэж найдаж байна. Болохгүй, бүтэхгүй байгаагаасаа салах нь зөв. Ялангуяа шударга бус, хууль зөрчсөн хүмүүстэй эвлэрэх шаардлага байхгүй. Хоёр нүүр, ялгаатай стандарт гаргаж бүр ч болохгүй. Хууль зөрчигч  өөрийнх нь талынх бол толгойг нь илдэг, эсрэг талынх бол төрийн хамаг хүч чадлыг  гаргадаг байвал шударга ёс яаж тогтох билээ. Ер нь бол үеийн үед ийм хандлага байсан. Үүнээс аль болох ангижрахын төлөө л явах ёстой. Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн зээлд нэр холбогдсон Засгийн газрын гишүүдтэй  гарцаагүй хариуцлага тооцох ёстой. “60 тэрбум”-ын асуудал байгаа хариуцлага тооцох л хэрэгтэй” гэжээ.

Шударга бустай тэмцэхээ мэдэгдээд байгаа Ерөнхий сайд У.Хүрэлсүх туршлагатай улстөрчийн зөвлөгөөг анзаарсан л болов уу.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж