Саудын Арабын угсаа залгамжлах ханхүүгийн бага насны тухай багш нь ярьжээ

Хуучирсан мэдээ: 2018.12.11-нд нийтлэгдсэн

Саудын Арабын угсаа залгамжлах ханхүүгийн бага насны тухай багш нь ярьжээ

Саудын Арабын угсаа залгамжлах ханхүүгийн бага насны тухай багш нь ярьжээ

Саудын Арабын угсаа залгамжлах ханхүү Мухаммед бин Салман аль-Саудын хүүхэд насны талаар түүний англи хэлний багш ярьж, дурсамжаасаа хуваалцсан талаар “ВВС News” мэдээлсэн байна. Рашид Секкай 1996 онд ханхүүд англи хэл заажээ. Тэрбээр өглөөд нь “Аль-Аджал” сургуульд ажиллаж, дараа нь жолооч очиж аван, түүнийг хааны ордонд хүргэж өгдөг байсан аж.

Секкайн хэлснээр, Мухаммед хичээлдээ анхаарал хандуулахаас илүүтэй ордны хамгаалагчидтай харилцах ихээхэн сонирхолтой, ихэнх цагийг “чалчиж” өнгөрүүлдэг байжээ. Секкай Мухаммед болон ах дүүстэй богино хугацаанд дотноссон бөгөөд тэд бусад хүүхдүүдийн нэгэн адил сурах сонирхолтой ч бушуухан тоглохыг л хүсдэг байсныг тэмдэглэсэн байна.

Нэгэн удаа Секкайтай тухайн үед ханхүү байсан, эдүгээ Саудын Арабын хаан Салман танилцахыг хүсчээ. Багш уулзалтад бэлтгэн, Мухаммедын зан байдлын талаар ярилцана хэмээн найдаж байсан аж. Уулзалтын үеэр ханхүү өв залгамжлагчид бөхийлгүй, гарыг нь үнсэлгүй, сэгсэрчээ. Энэхүү зохисгүй үйлдлийнх нь дараа багш хүүгийн талаар гомдол мэдүүлэхгүй байхаар шийдсэн байна. Ордны эзэн ханхүүгийн ёс зүйгүй авирласанд ихэд хилэгнэсэн аж. Харин Секкай удалгүй Их Британи руу буцжээ.

Мухаммед бин Салман нь Саудын Арабын Салман бин Абдул-Азиз Аль Саудын хүү, Ерөнхий сайдын орлогч, Хааны шүүхийн дарга, Авлигатай тэмцэх хороо, эдийн засгийн хөгжлийн асуудал эрхэлсэн зөвлөлийн дарга, дэлхийн хамгийн залуу Батлан хамгаалахын сайд юм.

Түүнийг сөрөг хүчний сэтгүүлч Жамаль Хашоггийн амь насыг хөнөөх захиалга өгсөн хэрэгт буруутгаж байгаа билээ.

ЭХ СУРВАЛЖ: LENTA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж