Shell брэндийн тос тослох материалын төв азийн бүсийг хариуцсан макро дистрибьютер болох “Turkuaz Machinery” LLP болон Shell брэндийн Монгол дах албан ёсны дистрибьютер “АНАКС АКСИС” ХХК хамтран “Shell хөдөлгүүрийн тосны шинэ эрин – PurePlus Technology” сэдэвтэй сургалтыг 2015 оны 2 дугаар сарын 27-нд Blue Sky зочид буудалд зохион байгууллаа. Сургалтанд харилцагч компаниуд болох Доктор Авто Сүлжээ, Эссо Ойл, Авто ойл, Дельта авто сүлжээ, UB Автоцентр, Мастер Авто Сүлжээ, Autocare, Fix автсервис, Sky автосервис, LC200&LX570 автосервис, Форвард Моторс, Монгол Хьюндай Автомотив, Бодиз Автомотив, Наран Моторс, Таван Богд Мотос, Хэт Моторс, зэрэг автын 60 гаруй компанийн авто-инженер, мэргэжилтэн, менежерүүд оролцсон юм.
Shell компани нь 2014 оноос PurePlus технологийн патентийг аван зах зээлд нэвтрүүлж эхэлсэн бөгөөд энэхүү технологи нь байгалийн хийнээс цэвэр тос боловсруулан гарган авч өндөр үзүүлэлт бүхий хөдөлгүүрийн тосыг үйлдвэрлэх цоо шинэ технологи юм. Энэхүү PurePlus технологийг Монголын зах зээлд таниулах, нэвтрүүлэх ажлын эхний алхам болсон уг сургалт нь тос тослох материалын технологи дах техникийн маш нарийн асуултуудад дэлгэрэнгүй хариулан нэмэлт ойлголтууд, сонирхолтой мэдээллүүдийг ирсэн зочдод хүргэж чадсанаараа онцлог байлаа.
Уг сургалтыг Shell-ийн ОХУ-ын Москва хот дахь салбарын Техникийн зөвлөх Александр Лихолитов хөтлөн явуулсан бөгөөд гурван цагийн турш үргэлжилсэн энэхүү сургалтанд амжилттай оролцсон хүмүүст PurePlus технологийн Сертификатыг гардуулан өгсөн билээ. Сургалтын үеэр 10 азтан шалгаруулан PurePlus шинэ технологи бүхий 4 литрийн Shell Helix ULTRA 5W-40, Shell Helix ULTRA 0W-40 бүрэн синтетик хөдөлгүүрийн тосны дээжээсээ бэлэглэж томхон сюрприз барьсан юм.
Анакс Аксис ХХК нь 2012 оны 1 сард байгуулагдсан бөгөөд Shell Helix брэндийн тос тосолгооны материалын албан ёсны дистрибьютороор 4 дэх жилдээ ажиллаж байна. Анакс Аксис ХХК нь Shell брэндийн тос тослох материалын нийт 250 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг Герман улс дах үйлдвэрээс нь шууд импортлон оруулан ирэх эрхтэй.
Та Pureplus технологийн талаар дэлгэрэнгүйг http://pureplus.shell.com линкээр зочилж авна уу.
Shell брэндийн тос тослох материалтай холбоотой мэдээллийг 7711-4048, 9400-4048, 9404-4048 утаснаас лавлах буюу info@anax.mn хаягаар хандана уу.