Шилжилт хөдөлгөөний асуудлаарх олон улсын хурал болж байна

Хуучирсан мэдээ: 2018.12.11-нд нийтлэгдсэн

Шилжилт хөдөлгөөний асуудлаарх олон улсын хурал болж байна

Шилжилт хөдөлгөөний асуудлаарх олон улсын хурал болж байна

“Аюулгүй, эмх цэгцтэй, дэг журамтай шилжилт хөдөлгөөний төлөө дэлхийн гэрээг батлах тухай” Засгийн газар хоорондын бага хурал Мароккогийн Хаант Улсын Марракеш хотноо 2018 оны 12 дугаар сарын 10-11-ний өдрүүдэд болж байна.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн ивээл дор зохион байгуулагдаж буй энэхүү бага хурал нь НҮБ-ын Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдсаны 70 жилийн ойн өдөр иргэдийн шилжилт хөдөлгөөнтэй холбоотой асуудлыг зохицуулах олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх, тогтвортой хөгжилд цагаач иргэдийн оруулж буй хувь нэмрийг бэхжүүлэхэд чиглэгдсэн олон улсын анхны гэрээг баталж байгаагаараа түүхэн онцлогтой.

Өнөөдөр дэлхий дахинд 258 сая гаруй цагаач эх орноосоо өөр оронд амьдарч байгаа бөгөөд хүн амын өсөлт, нийгмийн тэгш бус байдал, уур амьсгалын өөрчлөлт зэрэг олон хүчин зүйлээс хамааран цаашид ч нэмэгдэх төлөвтэй байгаа тул дээрх гэрээний хүрээнд улс орнууд шилжилт хөдөлгөөний асуудлаарх хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, харилцан уялдуулах боломж бүрдэх юм.

Эх сурвалж: ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж