Хөвсгөлийн зургаан настай охин дэлхийн аварга боллоо | News.MN

Хөвсгөлийн зургаан настай охин дэлхийн аварга боллоо

Хуучирсан мэдээ: 2018.12.11-нд нийтлэгдсэн

Хөвсгөлийн зургаан настай охин дэлхийн аварга боллоо

Хөвсгөлийн зургаан настай охин дэлхийн аварга боллоо

Малайз улсын Куала лумпур хотод  өчигдөр дэлхийн цээж тооллын 23 дахь удаагийн тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Хоёр өдөр үргэлжилсэн /2018.12.09-10/ уг тэмцээнд 40 орны 3000 хүүхэд оюун ухаан, авхаалж самбаагаа уралдуулснаас зургаан настай монгол охин  дэлхийн аварга боллоо.

Хөвсгөл аймгийн Далай ван сургуулийн нэгдүгээр ангийн сурагч Лхагвадэмбэрэлийн Батжаргал нь ийнхүү эх орныхоо нэрийг өндөрт гаргаж, монгол хүний оюуны чадамжийг дэлхийд таниуллаа. Мөн тус тэмцээнд оролцсон Хөвсгөл аймгийн Нутгийн аваргууд сургуулийн 6-р ангийн сурагч А.Саруулням дэд аварга, Эрдмийн далай сургуулийн сурагч Г.Жамьянмядаг  гүнзгий түвшинд 2 дахь жилдээ орж мөнгөн цом хүртсэн байна.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
4
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-12-11 103.50.206.40

Хөөрхөн дүүдээ баяр хүргэе. Сайхан мэдээ байна. Аав ээж багш нарт нь баяр хүргэе. Нутгийн зөвлөл дараагийн тэмцээний замын зардлыг нь ч болов даагаарай. Бөх нь монголд нутгийн нэрээ мандуулсан. Харин 6-хан настай охин дэлхийд монголынхоо нэрийг мандуулсан гэдгийг сайнхарьцуулж бодоорой. Ланд машинаа болиг цаашаа.

Avatar

Зочин 2018-12-11 169.253.162.4

Huurhun umaa bayar hurgie!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж