Дахин ашиглагдах хиймэл дагуул хөөргөнө

Хуучирсан мэдээ: 2018.12.11-нд нийтлэгдсэн

Дахин ашиглагдах хиймэл дагуул хөөргөнө

Дахин ашиглагдах хиймэл дагуул хөөргөнө

Хятад улс ирэх жил дахин ашиглах боломжтой, 10 жилийн дотор дээд тал нь 15 удаа засаж сэлбэн, шинэчилж болохуйц хиймэл дагуул хөөргөх болсныг тус улсын Сансар судлал, шинжлэх ухаан, технологийн корпорациас мэдээллээ. Шинэ үеийн, нэн дэвшилтэт технологи гэгдэж буй дахин ашиглагдах хиймэл дагуул нь 3500 кг жинтэй бөгөөд одоогийн хиймэл дагуулууд шиг нэмэлт цэнэглэгчгүй, харин нарны эрчим хүч хураагууртай байх гэнэ. Мөн задгай сансраас буцааж авчирсных нь дараа дахин ашиглаж болохуйц нийт 500-600 кг нэмэлт ачаа, тоног төхөөрөмж давхар тээх боломжтой аж. Шинэ хиймэл дагуулыг ирэх дөрөвдүгээр сард Жючуань дахь хиймэл дагуул хөөргөх цэгээс 2D пуужингийн хамт хөөргөж, тавдугаар сард буцаан авчрах гэнэ.

Хятад улс өдгөө дахин ашиглагдах хиймэл дагуулын технологийн салбарт дэлхийд гуравт бичигдэж байна. Өнгөрсөн 40 жилийн хугацаанд тус улс гурван үеийн нийт зургаан загварын хиймэл дагуул бүтээжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж