“Төрийн үйлчилгээнд гэр бүлийг дэмжих хөгжлийн үйлчилгээний загвар нэвтрүүлэх нь” ЭШБХ боллоо | News.MN

“Төрийн үйлчилгээнд гэр бүлийг дэмжих хөгжлийн үйлчилгээний загвар нэвтрүүлэх нь” ЭШБХ боллоо

Хуучирсан мэдээ: 2018.12.11-нд нийтлэгдсэн

“Төрийн үйлчилгээнд гэр бүлийг дэмжих хөгжлийн үйлчилгээний загвар нэвтрүүлэх нь” ЭШБХ боллоо

“Төрийн үйлчилгээнд гэр бүлийг дэмжих хөгжлийн үйлчилгээний загвар нэвтрүүлэх нь” ЭШБХ боллоо

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас “Төрийн үйлчилгээнд гэр бүлийг дэмжих хөгжлийн үйлчилгээний загвар нэвтрүүлэх нь” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг  2018 оны арваннэгдүгээр сарын 28-ны өдөр анх удаа зохион байгууллаа. Монгол гэр бүлийн амьдралын чанарыг дээшлүүлэхийн тулд өнөөгийн гэр бүлд тулгамдаж буй асуудал, тэдгээрт нөлөөлөх хүчин зүйлсийг тоо баримт, судалгаанд үндэслэн гаргаж, гэр бүлийг дэмжих  хөгжлийн үйлчилгээний жишиг загваруудыг дэвшүүлэн, төрийн үйлчилгээнд нэвтрүүлэх арга замыг тодорхойлоход  энэхүү эрдэм шинжилгээний бага хурлын зорилго оршиж байгаа юм.

Энэхүү хурлийн сүүлийн шатны шалгаруулалтыг МУБИС-ийн НХУС-ийн багш, доктор, дэд профессор С.Түмэндэлгэр, МУИС-ийн Социологи, нийгмийн ажлын тэнхимийн багш, доктор, профессор Г.Түмэннаст, ШУТИС -ийн Нийгмийн ухааны салбарын багш, доктор, профессор Т.Амаржаргал, Гал голомт хөпөлгөөний тэргүүн Д.Мөнхөө, МУБИС-ийн Сэтгэл судлал арга зүйн тэнхимийн багш Э.Октябрьжаргал, ГБХЗХГ-ын ГБХГ-ын дарга Н.Өлзийхутаг, ХНХЯ-ны ХАХГ-ын гэр бүлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Ч.Эрдэнэчимэг нар шүүлээ.

Тус эрдэм шинжилгээний бага хурлын тэргүүн байр МУИС-ийн Социологи, нийгмийн ажлын тэнхимийн багш, дэд профессор, доктор А.Батхишиг “Ядуу өрхтэй ажиллах нийгмийн ажлын арга зүй”, дэд байр Гүүд нейборс Монгол төлөөлөгчийн газрын зөвлөх Х.Баавгай  “Гэр бүлийн эвлэрүүлэн зуучлах ажиллагааг мэргэшсэн багийн үйлчилгээ болгох, арга зам, үр дүн”, гуравдугаар байр ШУТИС-ийн БАТС-ийн магистрант Л.Баянмөнх  “Архины хамааралтай, гэр оронгүй, тэнэмэл амьдралтай иргэнийг дахин нийгэмшүүлэх нь” сэдвүүдээр тус тус шалгарлаа.

Эрдэм шинжилгээний бага хуралд шилдгээр шалгарсан бүтээлийг хэвлэн олон нийтийн хүртээл болгож, эрдэмтэн судлаачидтай хамтын ажиллагаа тогтоож, төрийн үйлчилгээнд нэвтрүүлэх ажилд хамтран ажиллах юм байна.

Эх сурвалж: ГЭР БҮЛ, ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж