Д.Цогтбаатар Биата Транкманныг хүлээн авч уулзав

Хуучирсан мэдээ: 2018.12.11-нд нийтлэгдсэн

Д.Цогтбаатар Биата Транкманныг хүлээн авч уулзав

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагч, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Биата Транкманныг өнөөдөр ГХЯ-нд хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Монгол Улс, НҮБ-ын хамтын ажиллагаа, тэр дундаа НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын санаачлан хэрэгжүүлж байгаа НҮБ-ын хөгжлийн системийн шинэчлэлийн хүрээнд гарч буй зарим өөрчлөлтүүд, цаашдын төлөвлөгөөний талаар мэдээлэл, санал солилцов.

НҮБ-ын хөгжлийн системийн шинэчлэлийн асуудлаарх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолын дагуу НҮБ-ын Суурин зохицуулагчийн үүргийг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгчийн үүргээс салгах шилжилтийн үйл явц эхэлсэнтэй холбогдуулан Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагч, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Биата Транкманн нь Суурин зохицуулагч шинээр томилогдох хүртэл НҮБ-ын Суурин зохицуулагчийн үүрэг гүйцэтгэгч (Resident Coordinator ad interim)-ээр ажиллах болж байгаа юм.

Гадаад харилцааны сайд дээрх шинэчлэлтэй холбогдуулан гарах аливаа шилжилтийн үйл явц, өөрчлөлтийг Засгийн газрын зүгээс аль болох ойлгож, дэмжиж ажиллахаа илэрхийлсэн болно.

Эх сурвалж: ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж