2018 он гарснаас хойш арванхоёрдугаар сарын 03-ны өдрийн байдлаар мөс цөмөрсөн 13 удаагийн тохиолдлоор долоон хүн амь насаа алджээ.
Түүнчлэн цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр арваннэгдүгээр сарын гуравдугаар арав хоногийн байдлаар манай орны ихэнх гол мөрөнд нимгэн мөсөн бүрхүүл тогтсон байна.
Иймд мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй цөмрөх эрсдэлтэй байгаа тул цаг хугацаа хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр мал тууварлах, тээврийн болон ердийн хэрэгсэлтэй зорчихгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
Холбоотой мэдээ