Гар дээрээс хүнсний бүтээгдэхүүн худалдан авахгүй байхыг анхааруулж байна

Хуучирсан мэдээ: 2018.12.11-нд нийтлэгдсэн

Гар дээрээс хүнсний бүтээгдэхүүн худалдан авахгүй байхыг анхааруулж байна

Гар дээрээс хүнсний бүтээгдэхүүн худалдан авахгүй байхыг анхааруулж байна

Иргэн Г, Н нараас Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газарт ирүүлсэн гомдлын дагуу дэлгүүрт худалдан борлуулж байсан хушга самрыг лабораторийн шинжилгээнд хамруулахад гурилын жижиг, жуулгавчийн авгалдай, агуулахын хортон илэрчээ. Иймд үлдэгдэл хушга самрыг хураан авч устгасан байна. Тус дэлгүүрийн эзэн хушга самрыг Казакстан улсаас ирсэн иргэний гар дээрээс худалдан авсан аж.

Ил задгай худалдаа, гар дээрээс зарагдаж буй үзэм, хурма, чавга, самар зэрэг нь хортон шавжаар бохирлогдсон байх магадлалтай тул иргэд ил задгай худалдаа, гар дээрээс хүнсний бүтээгдэхүүн худалдан авахаас татгалзах, хүнсний бүтээгдэхүүнийг сайтар шалгаж авахыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас зөвлөж байна.

Эх сурвалж: МХЕГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж