Ц.Цогзолмаа, Я.Содбаатар нарыг чөлөөлөх эсэхийг хэлэлцэнэ | News.MN

Ц.Цогзолмаа, Я.Содбаатар нарыг чөлөөлөх эсэхийг хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2018.12.11-нд нийтлэгдсэн

Ц.Цогзолмаа, Я.Содбаатар нарыг чөлөөлөх эсэхийг хэлэлцэнэ

Ц.Цогзолмаа, Я.Содбаатар нарыг чөлөөлөх эсэхийг хэлэлцэнэ

МАН-ын бүлэг өчигдөр /2018.12.10/  хуралдаж, Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа нарыг албан тушаалаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцсэн. Улмаар МАН-ын бүлэг дээрх хоёр сайдыг албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэр гаргав. Иймээс өнөөдөр /2018.12.11/байнгын хорооны хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцэх юм. Тодруулбал, Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайдыг үүрэгт ажлаас чөлөөлөх тухай асуудал орох бол Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдыг огцруулах тухай асуудлыг тус тус хэлэлцэнэ.

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаагийн оронд тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан мөн УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Г.Мөнхцэцэг нарын нэр дуулдаж буй.

Харин ЗТХ-ийн дараагийн сайдад Б.Энх-Амгалангийн нэр сонсогдож байна. Хамгийн анх тус яамны сайдаар Я.Содбаатарыг томилохоор яригдах үед ч Б.Энх-Амгалангийн нэр яригдаж байсан билээ.

Ш.АДЪЯАМАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-12-11 64.119.23.62

Хүрэлсүх кноп нь хэрэг болно гээд дандаа гишүүдээр давхар ээл өмсгөн сайд томилуулсан.Ер нь манай ерөнхий сайдад мэдлэг чадвартай хүн хэрэггүй бололтой.Харин өөрийнх нь үгээр байдаг л хүн хэрэгтэй юм шиг. Бодвол тэр Энхамгалан өөрийнх нь үгээр юм шиг байна. Сайд болно биз. Чуулган дээр ЖДҮ чинь зүгээр зээл юм байна лээ шүү дээ гэж яриад л бараг Хүрэлсүхийг барьж авч үнсэх нь халаг юм болоод байсан. Ийм л хүмүүс Хүрэлсүхд тохирно.

Avatar

Иргэн 2018-12-11 64.119.23.62

Одоо заавал их хурлын гишүүн хүнийг сайд болгох албагүй шүү дээ. Наана чин өчнөөн сайн хүмүүс байна.БСШУ-ны сайдад Бадарч багшын нэр яригдаж байсан. Тэр бол үнэхээр болох хүн
.

Avatar

иргэд олон түмэн 2018-12-11 103.57.94.38

заавал гишүүн сайд болох албагүй,албан тушаалын хэнээ туссан луйварчид,ерөөсөө энэ МАН,түүний бүлэг гэдэг чинь хууль зөрчих эх үүсвэр нь,ийм нам устаагүй цагт юу ч өөрчлөгдөхгүй,шудрага ёс ч тогтохгүй,тйм болохоор энэ УИХ тарах хэрэгтэй

Avatar

Иргэн 2018-12-11 103.14.38.130

Өө ямар балиар юм бэ ? Даанч 5 даь хүн болоод сууж байсан чинь сайд болох гээд сууж байсан юм ажээ. ЕС аа та өөр хүн улсаа бодоод тавиач.

Avatar

ЖДҮ-чид зайл 2018-12-11 185.220.101.6

Хүрэлсүхээ ЖДҮ-чидээ хурдан зайлуул худлаа толгойг нь илээд байх юм. Барилгын хөгжлийн төв ТӨҮГ-ын захирал Ц.Амарсанаа УБЦТС ТӨХК-ын Баярсайхан хоёрыгоо хэзээ зайлуулах вэ? Хариуцлага тооцож чадахгүй бол худлаа сүржигнэхээ л больчих.

Avatar

Зочин 2018-12-11 185.220.101.6

Барилгын хөгжлийн төв ТӨҮГ-ын захирал Ц.Амарсанааг хэзээ чөлөөлөх вэ Хүрэлсүхээ. Тэр нөхөр чинь чөлөөлөгдөхөө мэдээд баахан хууль бус гарын үсэг зурж барилгын салбарыг самарч байна гээд мэдээлэл ирээд байна. Хэзээ энэ мэргэжлийн бус сонгуулийн цүнх баригч нарыг мэргэжлийн салбарт шагналаар тавьж салбар самардагаа болих вэ? Арай л хэтэрлээ ш дээ. Барилгын салбарын энэ гол байгууллага сүүлийн 10 гаруй жил дандаа сонгуулийн б**с долоогчид очиж самарч мөнгө хийдэг газар болоод удаж байна.

Avatar

зочин 2018-12-11 202.131.225.197

Ирээдүйгээрээ тоглодог улс Монголоос өөр байдаг боловуу. 1990 оноос хойш боловсролын салбар нэг өөдөлсөнгүй. Хүүхэдмйэ хувь заяагаар тоглох эрх хэнд ч байхгүй. Улс төр энэ салбарт байх ёсгүй.

Avatar

Иргэн 2018-12-11 202.21.127.168

Боловсролын сайд Цогзолмаа бол юм мэдэхгүй тэнэгдүү за тэгээд нэр нь яваад байгаа 3 нт бас л балайдуу. Энэ боловсролын салбар ч өөдлөхгүй нь дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж