МАН-ын бүлэг өчигдөр /2018.12.10/ хуралдаж, Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа нарыг албан тушаалаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцсэн. Улмаар МАН-ын бүлэг дээрх хоёр сайдыг албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэр гаргав. Иймээс өнөөдөр /2018.12.11/байнгын хорооны хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцэх юм. Тодруулбал, Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайдыг үүрэгт ажлаас чөлөөлөх тухай асуудал орох бол Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдыг огцруулах тухай асуудлыг тус тус хэлэлцэнэ.
БСШУС-ын сайд Ц.Цогзолмаагийн оронд тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан мөн УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Г.Мөнхцэцэг нарын нэр дуулдаж буй.
Харин ЗТХ-ийн дараагийн сайдад Б.Энх-Амгалангийн нэр сонсогдож байна. Хамгийн анх тус яамны сайдаар Я.Содбаатарыг томилохоор яригдах үед ч Б.Энх-Амгалангийн нэр яригдаж байсан билээ.
Ш.АДЪЯАМАА
Холбоотой мэдээ