Амьсгалах ч эрхгүй иргэд шахмал түлшээр утаанаасаа "сална" | News.MN

Амьсгалах ч эрхгүй иргэд шахмал түлшээр утаанаасаа "сална"

Амьсгалах ч эрхгүй иргэд шахмал түлшээр утаанаасаа "сална"

Амьсгалах ч эрхгүй иргэд шахмал түлшээр утаанаасаа "сална"

Энэ өвлийг бид өнгөрсөн арван хэдэн жилийн адилаар нүүрсний утаанд “угаартаж” өнгөрөөх нь. Амьсгалах ч эрхгүй болсон монголчууд эрүүл мэнд, эдийн засгаараа хохирч буйгаа хэнээс ч илүү мэднэ. Гэвч хасах 40 хэм хүрдэг хахир хүйтэн өвлийг гэр хорооллын иргэд түүхий нүүрсгүйгээр даван туулна гэдэг бэрх.

Төрөөс нийслэлийн утааг бууруулах зорилгоор ирэх 2019 оны тавдугаар сараас эхлэн Улаанбаатарт түүхий нүүрс оруулж ирэхийг хориглосон. Энэ хүрээнд жилийн 1.2 сая тонн нүүрсний хэрэглээг 600 мянган тонн шахмал түлшээр орлуулах асуудал нэн чухлаар тавигдаж буй юм. Тиймээс Засгийн газар “Таван толгой түлш” компанийг байгуулж, Ухаа худаг дахь угаасан нүүрсийг “ТЭЦ-2” станцын технологиор сайжруулсан түлш болгон үйлдвэрлэж эхлээд сар ч болоогүй байна. Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 23-ны өдрөөс үйл ажиллагаагаа эхлүүлсэн тус үйлдвэр сайжруулсан шахмал түлшээ иргэдэд танилцуулах, цаашид хэрэглээнд нэвтрүүлэх зорилгоор худалдаанд гаргаж эхлээд мөн л удаагүй байгаа юм.

Үйлдвэрлэгчдийн санааг зовж буй бэрхшээл нь тээвэрлэлт. “Таван толгой түлш” компанийн хувьд Өмнөговийн Ухаа худгаас өдөрт 500 тонн түүхий эд үйлдвэрт нийлүүлдэг ба өдрийн 200 тонн түлш үйлдвэрлэдэг.

Хэрэглэгчдийн гарт хүрээд 10 гаруй л хоногийн хугацаа өнгөрч буй эл сайжруулсан түлшний талаарх ойлголт, мэдээлэл иргэдийн дунд харилцан адилгүй байна. Зарим нь илчгүй гэж үзэж байгаа бол нөгөө хэсэг нь аль хэдийн хэрэглээд эхэлжээ.

Бид Сонгинохайрхан дүүргийн нутаг, 24 дүгээр хороо, Баянхошууны Баруун салаанд оршин суугаа хаягтай П.Тунгалаг эмэгтэйнд очлоо. Тэрбээр нөхөр зургаан хүүхдийн хамт ам бүл наймуулаа өнөр өтгөн аж төрдөг. Хашаанд нь орвол шинээр бариад удаагүй бололтой гүйцэт засвар хийгдээгүй хоёр давхар томхон байшингийн дэргэд гэр байх аж.

Залуу хос саяхныг хүртэл гэртээ амьдарч байгаад шинэхэн байшиндаа ороод удаагүй байгаа юм байна. Биднийг очиход оройн 17.00 цаг болсон байлаа. Үүдээр нь орвол бага зэрэг сэрүүхэн орчин угтав. Тэднийх төслийн зуухаа нам даралтаар холбожээ.

САЙЖРУУЛСАН ШАХМАЛ ТҮЛШ ХЭРЭГЛЭЭД МОД ХУДАЛДАН АВАХАА БОЛЬСОН

Зуухны дэргэд “Таван толгой”-н сайжруулсан түлш байх бөгөөд өдрийн 14.00 цагийн орчимд хоёр тосгуур түлш хийснээс хойш гал түлээгүй байна гэдгийг гэрийн эзэгтэй П.Тунгалаг хэлсэн.

Тэрбээр “Сайжруулсан түлшийг сонирхож түлж үзээд одоо л хэрэглэдэг болж байна. Манайх өдөрт түүхий нүүрс нэг шуудайг  түлдэг байсан. Харин шахмал түлш тал шуудайг өдөрт хэрэглэж байгаа нь хэмнэлттэй санагдсан. Илч нь монгол гэрт маш сайн юм билээ. Байшинд бол нэг хэмийн дулаанаа барьдаг. Хоногт 25 кг шуудайтай шахмал түлш хэрэглэж байна. Гал түлэхэд хоёр цаг дулаанаа маш сайн барина. Цаад зочдын өрөөгөөр бага зэрэг дулаан. Яах вэ зуухны хэмжээ, байшингийн зай талбайнаас шалтгаалж байгаа байх. Түүхий нүүрс шиг хэт халж, хурдан хөрөхгүй температураа хадгалдаг давуу талтай юм билээ. Үнс бол ялгаагүй гардаг санагдсан. Борлуулалтын цэгээс нь асуухаар дууссан байдаг. Ямартай ч одоо зургаан шуудайг авчхаад байна.Үнийн хувьд боломжтой, түүхий нүүрс 3500 төгрөг, шахмал 3750 төгрөгийн үнэтэй байгаа нь хүний хүч хөдөлмөрийг 250 төгрөгөөр үнэлж байна л гэж боддог” гээд зочны өрөөгөө танилцууллаа.

Өдрийн 14.00 цагт хоёр тосгуур шахмал түлшээр л гал түлсэн гэхэд дулаахан байв. Эднийх хоёр давхар 80 мкв орчим талбай бүхий 8×10 хэмжээтэй, олон өрөөтэй, дулаалгаа хийж амжаагүй шинэхэн байшин гэхэд ийм хэмжээний түлш зарцуулж байгаа нь бас давуу тал юм шиг санагдсан. Ойролцоогоор дулаанаа дөрвөн цаг  барьж байгаа аж.

П.Тунгалаг эмэгтэйн хэлснээр гэр нь шалны халаалттай, нам даралтын зуухаар холбосон бөгөөд сайжруулсан шахмал түлшийг авснаас хойш мод бөөндөж худалдан авахаа больсон гэдгийг онцолсон. Учир нь түлшний цогт багахан хэмжээний түүхий нүүрс хийхэд маш хурдан асдаг гэнэ. Түүний хэлснээр өнөө өглөө /2018.12.10/-ний 10.00 цагийн орчимд галласан шахмал түлш нь өдрийн 13.00 цаг хүртэл таван цаг орчим дулаанаа барьсан, цог нь унтарч алга болоогүй байсныг хэлсэн юм.

САЙЖРУУЛСАН ШАХМАЛ ТҮЛШНИЙ ҮНЭ ЦААШИД БУУРНА

Одоогоор “Эрдэнэс Тавантолгой”-н сайжруулсан түлшийг Баянхошууны “Хөтөл” автобусны буудалд л борлуулж байна. Үйлдвэрээс өдөрт гурван удаа нийт 30-45 орчим тонн шахмал түлш борлуулах цэгт нийлүүлдэг болохыг тус компанийнхан хэлсэн. Өөрөөр хэлбэл, өдөрт 15-16 тонн нүүрсийг гурван удаагийн давтамжтай нийлүүлдэг байна.

“Эрдэнэс Тавантолгой”-г түшиглэсэн Таван толгой түлш”  компанийн үйлдвэр нь одоогоор өдөрт 200, жилд 90 мянган тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай гэж үйлдвэрийн дарга нь хэлэв. Ирэх онд нийслэлийнхний түүхий нүүрсний хэрэглээг бүрэн хангах боломжтой гэж компанийн зүгээс үзэж байна. Тодруулбал, 2019 онд үйлдвэрийн  өргөтгөлийг нэмж ашиглалтад оруулснаар шахмал түлш үйлдвэрлэл нэмэгдэх юм байна. Үнийн хувьд тээвэрлэлтийн зардлыг шингээсэн ба цаашид галт тэргээр түүхий эдээ нийлүүлдэг болбол үнэ буурч, дүүргүүдийн хороо болгонд борлуулах цэг байршуулахаар төлөвлөөд байгаа аж. Энэ нь утаанаасаа "салах" богино хугацаанд авч буй арга хэмжээ гэдгийг холбогдох албаны хүмүүс үзэж буй. Учир нь эл сайжруулсан шахмал түлш нь маш бага утаа ялгаруулдаг тул агаарын бохирдлыг бууруулахад чухал нөлөө үзүүлэх аж.

“Таван толгой түлш” компанийн хувьд Өмнөговийн Ухаа худгаас өдөрт 500  тонн түүхий эд үйлдвэрт нийлүүлдэг ба өдрийн 200 тонн түлш үйлдвэрлэх хэрэгцээнд ашигладаг төдийгүй, үлдсэнийг нь дараа өдрийн нөөцөд хадгалдаг байна. Одоогоор хүнд даацын том оврын машинаар тээвэрлэж байгаа тул тээвэрлэлтийн зардлын өртгийг түлшний үнэд шингээсэн аж.

Шахмал түлшийг гүн боловсруулсан болон сайжруулсан гэж хоёр ангилдаг. Гүн боловсруулсан гэдэг нь нүүрсийг өндөр технологиор боловсруулж, дэгдэмхий чанарыг нь бууруулсныг хэлдэг. Харин сайжруулсан нь нүүрсийг жижиглэж бутлаад бэхжүүлэх, шаталтыг дэмжих зэрэг бодис нэмж хэлбэр оруулан шахдаг байна. Гүн боловсруулахад өндөр технологи шаардлагатайн дээр өртөг нь их. Тиймээс энэ удаад байгалиасаа дэгдэмхий чанар багатай Ухаа худаг, Тавантолгойн ордын завсрын нүүрсийг сайжруулан шахахаар болсон нь энэ юм.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

39 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-12-11 66.181.161.57

түүхий нүүрсийг орлож чадах шахмал түлш гэж шал худлаа.гэр хороололд амьдардаггүй хүмүүсийн тэнэг бодлого

Avatar

ЗОЧИН 2018-12-11 49.0.218.74

ШАХМАЛ ТҮЛШНИЙ 70-80 % НҮҮРС БАЙ;АГ ТҮҮНИЙГ ШАТААХАД НҮҮРСХҮЧЛИЙН ХИЙ СО2 ГАРНА ТЭХЛЭЭР ӨНГӨГҮЙ НҮҮРСХҮЧЛИЙН ХИЙГЭЭР УТАЖ АРД ТҮМЭНЭЭ ХУУРАХАА БОЛЬЁ

Avatar

Зочин 2018-12-11 202.55.188.41

За амсхийх зуур зугаагаа гаргахад нэг иймэрхүү. Манай боловсролын чанар, оюуны ертөнц угтаа энэ нийтлэлийн өнгө аястай л байна шүү дээ. Дэлгэрцэцэг "эмэгтэй" бол захын жишээ юм. Яахав үүнээс дөнгүүр юм биччих чадалтай нь энэ үес лааз өшиглөж, хүүхдүүдтэйгээ хоолны хэрүүл хийгээд л явж байгаа л даа. Учрыг нь тааж ядах юу байхав. Манай нийгмийн үнэт зүйл, шалгарлын зарчим л даа. Багшийн хүүхэд багш, даргын хүүхэд дарга, эмчийн хүүхэд хүн алсан ч эмч л болж дуусах ёстой гэдэг зарчим.

Avatar

Зочин 2018-12-11 202.55.188.41

Одоо энэ халуурал Увсын хүүхэд Уих-д тухалж, Ховдын хүүхэд төрөөр нэг чихдэг нэг тийм жалганы хувилбар дээрээ яваа. Чадахгүй байж хий хоосон дурнаас цаашгүй нөхөд кадруудын эгнээг дүүргэж, чаддаг мэддэг нь хавчигдан гадуурхагдаж хог дээр үсрэхээр улс орон гэдэг яг өнөөдрийн монголын төр шиг анархизмын ирмэгт тулдаг. Ийм байдал аль соц нийгмийн үед байсан. 90 оны өөрчлөлтөөр ардчилагдан түгээмэлжсэн. Уруугаа харсан энэ тогтоц нийт системээ л дампууруулна даа. Өөр төгсгөл байхгүй.

Avatar

Зочин 2018-12-11 202.55.188.41

14 цагийн үед 2 тосгуур түлш хийснээс хойш гал түлээгүй. Юу гэж ойлгохов? Галаа түлцийн бишүү, уг нь? Ёстой нөгөө Содбаатар "Ждүгээс зээл авсан юм байхгүй, манай эхнэр л найз залуутайгаа нийлж зээлсэн юм шиг байгаан" гэдэг алдарт хариулт шиг маш парадокслог сонсогдож байна. "14 цагийн үед 2 тосгуур нүүрсээр галласнаас хойш галаа нэмээгүй байна", мөн үү. Сайжруулсан түлшийг ямар сонирхож идэлтэй нь биш. Түлэх нь ойлгомжтой шүү дээ. Анх хэрэглэж үзээд одоо бүр дагнах маягтай болж байна гэх мэт.

Avatar

Зочин 2018-12-11 202.55.188.41

Нүүрсний цогон дээр бага зэрэг нүүрс хийхэд хурдан асдаг. Яг л лабораторийн удирдамжирхуу юм. Цогшсон үнсэн дээр нүүрс нэмэхэд асах гэж яддаггүй гэлээ. "Цаад зочны өрөөгөөр бага зэрэг дулаан, яахав ээ" гэх мэтээр бичсэн нь Тунгалаг эмэгтэйтэй хамжаад сурвалжлагч эмэгтэй нэг баахан пи ар хийх гэж ядсан мэт. Цаад өрөөнүүдээр явж үзэхэд халалт тааруухан, бүлбэгэр байгааг бага хэрэг гэж үзлээ. Байшин нь их ханхай, халаалтын системийнх нь чадал хүрэхгүйгээс ингэсэн ч байж болно гэдэг ч юмуу.

Avatar

Зочин 2018-12-11 202.55.188.41

Хэрэв Тунгалаг эмэгтэй нөхөртэй байсан бол дараагийн удаа нөхөр нь хогийн архичин байсан ч өрхийн эзнээр хаяглаж бичвэл зүгээр байх. Тэгээд 6 хүүхэдтэй хос чинь нэг их залуудаа орох болов уу яах бол. Бодож үзээрэй. Хүн доромжилсон аястай болчихвий. 97-той өвгөн ярьж байхдаа шавийгаа "дөнгөж 60 хүрч яваа залуу бий" гэдэг л юм билээ. Дээр нь "цог нь унтарч алга болоогүй" гэдэг чинь нэг ер бусын сонсогдоод байна. Юуны тухай уншиж байгаагаа мартаад бараг л алдагдсан цогны эрэлд гармаар санагдаж суул

Avatar

Зочин 2018-12-11 202.55.188.41

аа л даа. Төдий хугацаа өнгөрсөн ч цогшилт сайтай хэвээр байсан гэдэг ч юмуу. "Зарим нь илчгүй гэж үзэж байхад нөгөө хэсэг нь хэрэглээд эхэлсэн." Гэтэл тэр илчгүй гэж үзэж байгаа нөхөд ч бас л хэрэглэж үзсэн баймаар. Зарим нь сургаар ойшоохгүй байхад уг түлшийг хэрэглэж хэвшиж байгаа айлууд ч байна гэвэл ямар? Үүдээр нь ороход сэрүүхэн орчин угтсан. Бид ярихдаа "тэднийх нэг л зэврүүхэн суух юм, олигтой галладаггүй юм байх даа" гэдэггүй билүү?

Avatar

Зочин 2018-12-11 202.55.188.41

Сурвалжлагч Дэлгэрцэцэг эмэгтэй.

Avatar

Зочин 2018-12-11 202.55.188.41

Тунгалаг эмэгтэй, Дорж эрэгтэй… Еэ бурхан минь. Энэ хэддүгээр зууны найруулага вэ сурвалжлагч аа? Нэртэйгээр нь эм Тунгалаг гээд бичсэн бол хэмнэлттэй болж ирээд харанхуй масд бүр л аятайхан сонсогдох байгаа юу? Ядаж иргэн Тунгалаг гэмээр юмуу. Энэ чинь 21-р зуун шүү дээ.

Avatar

Зочин 2018-12-11 211.36.140.205

Гадаадын зарим улсад 100 хувь сэргээгдэх эрчим хүчээр хэрэгцээгээ бүрэн хангаж байна. Цөмийн цацраг идэвхийн хор хөнөөлгүй, халуун цөмийн нэгдэх урвалыг удирдаж асар их эрчим хүчийг гарган авах судалгаа нь ч амжилттай болж байна. Бичил нано материал графинийг ашиглаж эрчим хүч гарган авч байна. Зарим улсад 100 хувь цахилгаан машинтай болохоор шийдээд хэрэгжүүлж эхэлж байна. Харин Монголд утаа, зуух гэх мэт 19 дүгээр зуунтайгаа зууралдсаар л. Аргагүй л дээ МАНАН гэдэг хоёр хулгайчийн бодлогоор

Avatar

Зочин 2018-12-11 203.91.115.46

Tiim bol teriigee avaad heregleech niiteeree chadahgyi l baigaa biz.dee

Avatar

Zochin 2018-12-11 42.148.157.75

Ulaanbaatar hen utaatai bolgood bgaan. Ter ger horoolliihon l biz dee. Tur zasag gej medrelteed. Naad huduunuus irsen malnuudaa butsaa tegeel utaagui.

Avatar

Эрдэнэбат 2018-12-11 66.181.167.198

Шахмал түлшээр Лондон утаанаас салсан түүхийг мэдэх үү

Avatar

few 2018-12-11 203.254.109.222

Utaagui tulsh chin yag l unergui b**s gargahtai ijil teneg sanaa bn daa. Hun baaj baigaa tohioldold hezee ch umhii unergui b**s gargana gj bhgui. iim yumaar business hiigchdiig oilgohgui.MONGOLCHUUD UHER MAL OOR YUTAI ZUIRLEMEER YUM DE>> UMBUUNUUD>>> SOLONGOSCHUUD NADAAS MONGOLCHUUD YAGAAD AWLIGACHIDDAA DARLUULAAD YU CH DUUGARCH CHADDAGGUI ULS WE GJ ASUUSAN> HARIULT NI ENGIIN YUM> MONGOLCHUUD UHERNEES TENEG HONINOOS TAIVAN> YAMAA SHIG HUWIA L HICHEESEN> GAHAI SHIG ZALHUU>

Avatar

Дорж 2018-12-11 2.132.85.18

Нүүрс түлсэн нөхцөлд утаа хэзээ ч багасахгүй. Учир нь химийн ухааны энгийн хууль байдаг.Энэ нь : "Урвалд орсоны бодисуудын жин урвалаас гарсан бодисуудын жинтэй тэнцүү"-гэсэн. \nХарин, нүүрсний оронд газ тэгэвэл утааг арилгах болно. Москва хот нүүрсний олонд газ түлж утаанаас салсан бэлэн жишээ байна. Үүнийг яагаад "ухаантай хүмүүс" мэдэхгүй байна.

Avatar

Зочин 2018-12-11 202.72.245.204

ЭНЭ ХООРОНД УТАА АРИЛГАНА ГЭЖ ТЭЦ5 БОЛОН ХАШААНЫ БҮХ АЙЛЫГ БАЙРАНД ОРУУЛЧИХААР ИХ МӨНГӨ ХУЛГАЙЛЛАА ДАА ОДОО ХАНААГҮЙ БАС Л ХУЛГАЙЛАХ ГЭЭД Л ШҮҮЛТҮҮР Ч ГЭХ ШИГ БАЛАЙРСААР БАЙНА ИРГЭДЭЭ ЭНЭ ХУЛГАЙЧДЫГ ТЭВЧСЭЭР СУУХ УУ

Avatar

Зочин 2018-12-11 66.181.191.198

Улаанбаатарчууд үнэн тэнэг байна даа. Шахмал түлш, Утаагүй зуух аар утаагүй болно гэнээ. Ийм хошин шогийн юманд итгээд л сууж байх уу. Наад түлш чинь бүтэхгүй ээ. Үнэн шүү

Avatar

Иргэн 2018-12-11 202.21.124.132

Тэгээд чамд ямар санал, шийдэл байгаа юм? Дэлгэцийн цаана нүүрээ нууж пид пид үсрээд байхаар ажил хэрэгч санал байвал бичээч.

Avatar

Зочин 2018-12-11 66.181.191.198

Цахилгаан станцаа барь, Цахилгааны шугамаа шинэчил, гэр хорооллын утаа гаргаж байгаа айл бүрт цахилгаан халуугуур тавь.Тэгээ л болоо штэ. Утаанд 500 тэрбумыг зарцуулчихсан байна. Үр дүн хаана байна. Тэр мөнгөөрөө цахилгаан станц бариад шугмаа шинэчилээд цахилгааны төлбөргүй болговол шууд утаа арилна.

Avatar

Зочин 2018-12-11 202.179.30.194

Манай монголчууд ухаантай хүмүүс, хэрэв үнэхээр муу байсан бол хүмүүс хэрэглэхгүй байх байлгүй дээ.

Avatar

Харцгаа 2018-12-11 202.126.89.167

Малуудаа нуурс дотор цардуул шохой дор хаяж хольдог юм. Япончууд тулсээр байна

Avatar

Зочин 2018-12-11 202.126.89.167

Малуудаа нуурс дотор цардуул шохой дор хаяж хольдог юм. Япончууд тулсээр байна

Avatar

Зочин 2018-12-11 66.181.161.35

Ингэж түүхий нүүрс бөөрөнхийлж зараад утаа буурахгүй.зүгээр л борлогдохгүй байгаа нүүрсийг зарж мөнгө лох арга

Avatar

Зочин 2018-12-11 203.217.139.225

Яг тийм. Энэ чинь хятадууд авахгүй үнс ихтэй түүхий нүүрсийг бөөрөнхийлөөд л зарчихаж байгаа юм . Бас л мөнгө идэх арга.

Avatar

Зочин 2018-12-11 103.11.195.19

5 дугаар цахилгаан станц хаачив? Барьж эхлэхэд бүх зүйл нь бэлэн болсон байсан энэ станц шинэ засгийн үед лоббид идэгдсэн гэж сонссон. Одоохондоо цахилгаан халаалтаас өөр дорвитой арга байхгүй л байна.

Avatar

энэ юу гэсэн үг вэ 2018-12-11 182.160.35.170

“Эрдэнэс Тавантолгой”-г түшиглэсэн Таван толгой түлш” компанийн үйлдвэр нь өдөрт 200 мянга, жилд 90 мянган тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай. Одоогоор 200 мянган тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлээд байна гэж үйлдвэрийн дарга н.Болдбаатар хэлэв.

Avatar

З 2018-12-11 202.126.89.237

Хашаа дүүрэн нүүрс овоолчихоод худал юм бичихээ болимоор юм аа

Avatar

zochin 2018-12-11 103.10.21.74

Odort 500 myangan tonn tuuhii nuurs niiluuldeg gene uu, ene setguulch toony hicheeld suuj uzsen uu, bichsen yumyn shalgaj hyanadag humuus bas 10 jiliin bolovsrolgui yum shig sanagdana, odort 200 myangan tonn mortloo jild 90 myangan tonn uildverleh huchin chadaltai, tegsen mortloo odoogoor 200 myangan tonn uildverleed bga gej bna, 2-r jil garui ajilsan uildver yum uu, gehdee ongorson 11-r saryn 23-s uildverlelee ehluulsen geed bga. Ene B. Delgertsetsetg 3-r angiin toony surah bichig olj av

Avatar

Зочин 2018-12-11 103.9.90.53

Дулаан алдагдал бага бол гэрийн дулаанаа сайн бариад байна. Утааны эсрэг авах энгийн арга бол гэрийн дулаан алдагдалыг бууруулах юм

Avatar

Зочин 2018-12-11 202.21.117.178

Ингэж хэзээ ч бүтэхгүй зүйлээр хуурахаа зогсоогооч. Шахмал түлшээр гэр хорооллын бүх айлыг хангаж хэзээ ч чадахгүй. Толгойгоо ажиллуулаач ээ төрийн тэнэгүүд ээ

Avatar

иргэн 2018-12-11 43.228.130.60

Нүүрсийг гүн боловсруулж байж утаагүй болно. Зөвхөн угаагаад шахмал болгоод утаа багасахгүй. Олон жил энэ талаар сщудалгаа хийсэн шүү дээ. шилжилт хөдөлгөөнөө хоригло. Жижиг уурын зуухнуудыг хаа.гэр хороололыг нэн тэргүүн цэгцэл. Орон сууцанд орууллаа гээд хашааг нь устгахгүй бол утаа үйлдвэрлэл хэвээрээ байна. толгойгоо сайн ажиллуул. шийдлээ зөв гөргө

Avatar

Зочин 2018-12-11 202.9.45.194

Яг зөв.ипотekийн зээл одоогоор утааг бууруулах шийдэл болохгүй бн.хашаатай айл тэрийгээ зараад байранд орно.өөр нэг айл тэр хашааг нь авна.

Avatar

Зочин 2018-12-11 202.9.42.250

Цахилгаан ,газ, Орон сууцаар бүрэн хангаж чадахгүй өнөөгийн нөхцөлд үүнээс өөр гарцгүй. Гүн боловсруулалт хийх нь утааг багасгаж чадна. Сайжруулах гэдэг нь яахав дээ багануурын нүүрснээс арай дээр. Шинэ үйлдэрийнхэн дээ амжилт хүсье.

Avatar

Зочин 2018-12-11 203.91.114.244

бидний багад "Гэрлэж амжаагүй явна" гэдэг кино гардаг байлаа. Шарын голын уурхайд шахмал түлшний үйлдвэр байгуулна… гээд. ккк одоо болтол байдаггүйээ. Яана даа улс орон минь

Avatar

Зочин 2018-12-11 43.250.125.252

Өдөрт 500 тонн түүхий нүүрс нийлүүлээд 200 мянган тонн шахмал түлш гаргадаг гэж энэ юмаа мэдэхгүй сэтгүүлч юугаа бураад байна аа

Avatar

Зочин 2018-12-11 202.179.30.194

Давгүй түлш байна лээ

Avatar

Зочин 2018-12-11 202.72.245.204

ШИНЭ ТЭЦ БАРИАД ШУГАМ СҮЛЖЭЭГЭЭ САЙЖРУУЛААД БҮГДИЙГ ҮНЭГҮЙ ЦАХИЛГААНААР ШИЙДЭХ МӨНГӨ ЦАГ ХУГАЦААГ ҮРЖ ХОТЫН БАРАГ 2 САЯ ИРГЭНИЙГ ХОХИРООСОН ДАРГАНЦАРУУДЫГ ШОРОНД НЬ ХИЙЕ ЭЭ

Avatar

Зочин 2018-12-11 124.158.124.144

Үнэгүй юманд яасан их дуртай юм. Тэрний оронд амьжиргаагаа дээшлүүлээд бүгд өөрсдөө орон сууц авцгаая гэмээр юмдаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж