Майонезний арван гайхамшиг | News.MN

Майонезний арван гайхамшиг

Майонезний арван гайхамшиг

Майонезний арван гайхамшиг

Майонез бол дэлхийн хамгийн алдартай хоолны хачир, амтлагчийн нэг юм. Тухайлбал, АНУ-д хүмүүс жилд хоёр тэрбум ам.долларыг майонез худалдан авахад зарцуулдаг байна. Гэвч майонезийг хоолны хачир болгон хэрэглэхээс гадна гоо сайхан, гэр ахуйд олон талын ач холбогдолтой гэдгийг нь хүмүүс тэр бүр мэддэггүй. Энэхүү мэдээнээс та майонезийг ашиглаж болох санаанд оромгүй аргуудыг олж мэдэх болно.

ХУМС АРЧИЛГАА

Хэрвээ таны хумс хэврэг, амархан нугарч, хугардаг бол их мөнгө зарцуулах арга хэмжээ авахаасаа өмнө хөргөгчдөө майонез байгаа эсэхийг шалгаарай. Аяганд бага зэрэг майонез хийж, хумсаа таван минут дүрсний дараа угааж, цэвэрлээрэй. Ингэснээр таны хумс илүү бат бөх, эрүүл болоод зогсохгүй хумсны эргэн тойрон дахь арьс гайхалтай зөөлрөх болно.

АРЬС ЗӨӨЛРҮҮЛЭХ

Нүүрний арьсаа чийгшүүлж, нярай хүүхдийн мэт булбарай болгохын тулд танд нэг халбага майонез, нэг халбага чидун жимсний тос байхад л хангалттай. Орцоо хооронд нь сайтар хольж хутгаад, нүүрэндээ жигд түрхэж, арван минут байлгасныхаа дараа чийгтэй алчуураар цэвэрлэж аваарай. Чидун жимсний тос болоод майонезний найрлага дахь цуу буюу уксус нь арьсыг чийгшүүлж, зөөлрүүлэх чадалтай юм.

НАРАНД ТҮЛЭГДСЭН АРЬСЫГ ЭМЧЛЭХ

Наранд түлэгдсэн арьсан дээрээ бага зэрэг майонез түрхэх нь гэмтсэн арьсыг зөөлрүүлж, чийгшил өгч, түлэгдэлтээс болж улайж, мэдрэмтгий болсон арьсыг эмчилдэг. Түүнчлэн майонезний найрлага дахь уксус нь өвчин намдаах үйлчилгээтэй байна.

БОХИЙГ САЛГАХ

Хивс, тавилга, эсвэл бүр үсэн дээр наалдсан бохио хэрхэн салгах учраа олохгүй байвал майонез хэрэглээд үзээрэй. Бохь наалдсан газар бага зэрэг майонез түрхэж, зөөлөн үрэхэд бохь маш амархан салах болно.

ҮСНИЙ АНГИЖРУУЛАГЧ БОЛГОН ХЭРЭГЛЭХ

Хэрвээ таны үс хуурайшиж, унаж, хугарч байгаа бол бас л майонез хэрэглээрэй. Майонезийг үсээ угаасны дараа ангижруулагч болгон хэрэглэсний дараа усаар сайтар зайлна уу. Майонезний найрлага дахь өндөг нь үсний ургалтыг сайжруулж, тос нь зөөлрүүлэх үүргийг гүйцэтгэнэ. Мөн хуйханд ч сайн тэжээл болж өгдөг аж.

Түүнчлэн майонезийг бөөс устгах зорилгоор хэрэглэж болдог. Үүний тулд үсэндээ бүхэлд нь майонез түрхээд, шүршүүрийн малгай буюу битүү уутаар боож, найман цаг болгох хэрэгтэй. Дараа нь үсээ жирийн шампуниар угаасны дараа та бөөснөөс бүрэн ангижрах болно.

ХАНАН ДЭЭРХ ЗУРГИЙГ АРИЛГАХ

Бяцхан хүүхэд тань өнгийн харандаагаар ханан дээр эрээчсэн бол уурлаж бухимдах хэрэггүй. Аяга таваг угаагч зөөлөвч дээр бага зэрэг майонез түрхээд, ханан дээрх уран бүтээл дээр хөнгөн нялаарай. Ингээд 5-10 минут болгосны дараа цэвэр, хуурай алчуураар майонезний үлдэгдлийг цэвэрлэж аваад л боллоо.

МӨНГӨН ЭДЛЭЛ ЦЭВЭРЛЭХ

Мөнгөн эдлэлүүд, тэр дундаа гал тогооны хэрэгслийг хүчтэй химийн бодис ашиглан цэвэрлэх нь сайн хэрэг биш шүү дээ. Үүний оронд хуурай, зөөлөн алчуур дээр бага зэрэг майонез түрхэж, мөнгөн эдлэлээ зүлгээрэй. Усаар зайлж, угаасны дараа таны мөнгөн эдлэл шинэ мэт л гялалзах болно.

ЭЛДЭВ НААЛТЫГ АРИЛГАХ

Шинэ шил, шаазан эдлэл дээрх иймэрхүү наалтыг арилгах хамгийн амар арга бол эхлээд хумсаараа аль чадахаараа хусаж, үлдсэн хэсэг дээр нь бага зэрэг майонез түрхээд 15-20 минут байлгасныхаа дараа угаагаарай. Майонез нь цавууны хүчийг сулруулах үйлчилгээтэй тул усаар угаасныхаа дараа хумсаараа зөөлөн хусахад л наалт ул мөргүй арилах болно.

НУГАСНЫ ХЯХТНАХ ЧИМЭЭГ АРИЛГАХ

Хаалганы хяхтнах дуунаас залхаж байгаа бол та нугасан дээр нь бага зэрэг майонез түрхсэнээр асуудлаа хялбархан шийдэх боломжтой.

МОДОН ЭДЛЭЛ ЯНЗЛАХ

Модон сийлбэр, хутганы модон бариул зэрэг эд хэрэгсэл тань сөрдийж, муухай харагдаад байгаа бол гадаргуу дээр нь майонезийг жигдхэн түрхээд, хэдэн өдрийн турш оролдолгүй байлгаарай. Ингэснээр модон эдлэлийн гадаргуу зөөлрөх болно.

Эх сурвалж: Brightside.me

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-12-11 124.158.94.88

Хүүхдэдээ Майонез гэдэг өгөөрэй. Тэгвэл хүүхэд тань аядуу зөөлөн, бас хир тогтдоггүй болно

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж