Москва хотын “Жуковский” онгоцны буудал WeGo Air нэртэй нислэгийн шинэ компани байгуулах төсөлд хамтран оролцож байгааг эх сурвалж мэдээллээ.
Шинэ байгуулагдах компани эхний ээлжид дөрвөн ширхэг Airbus A321 онгоцоор нислэг хийнэ. Анхны нислэгээ ирэх 2019 оны дөрөвдүгээр сарын сүүлээр хийхээр төлөвлөжээ.
Нислэгүүдээ “Жуковский” буудлаас хийх бөгөөд техникийн тусламжийг “Жуковский”-гээс гадна Латвид хийхээр төлөвлөж байгаа ажээ. Шинэ компанийн нислэгийн маршрут нь Орос, Европ, Тунисын алдартай амралтын газрууд байх ажээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ