Нохой салхилуулах үйлчилгээг Орост анх удаа нэвтрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2018.12.11-нд нийтлэгдсэн

Нохой салхилуулах үйлчилгээг Орост анх удаа нэвтрүүлжээ

Нохой салхилуулах үйлчилгээг Орост анх удаа нэвтрүүлжээ

ОХУ-ын Тюменийн Их сургуулийн хэсэг оюутан нохой салхилуулах "Walkie-Doggiе" үйлчилгээг Орост анх удаа нэвтрүүлжээ.

“Гэртээ нохой тэжээдэг хүмүүст нохойгоо салхилуулж чадахгүй тохиолдол нэг биш удаа тохиолддог. Янз бүрийн шалтгаанаар эзэн нь нохойгоо салхилуулж чадахгүй болдог, өвддөг ч юм уу, ажил ихтэй ч юм уу. Зарим нь зүгээр л нохойгоо салхилуулахаас залхуурч болно. Энэ үйлчилгээ хэн хэндээ ашигтай. Оюутнуудын хувьд нэмэлт орлого олох боломж нээгдэж байгаа” хэмээн үйлчилгээг санаачлагч Дмитрий Строков РИА Новости-гийн сурвалжлагчид ярьсан байна.

Walkie-Doggiе нэртэй апп-ыг ажиллуулж байгаа бөгөөд үйлчилгээ авах хүсэлтэй хүн апп-аар дамжуулан захиалгаа өгөх юм. Нохой салхилуулах оюутнууд нохойны үүлдрийн онцлог зан шинж, нохойтой хэрхэн харьцах зэрэг сургалтад хамрагдана.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж