Зэвсгийн экспортоор ОХУ хоёрт жагсч байна

Хуучирсан мэдээ: 2018.12.11-нд нийтлэгдсэн

Зэвсгийн экспортоор ОХУ хоёрт жагсч байна

Зэвсгийн экспортоор ОХУ хоёрт жагсч байна

Дэлхийн зөрчилдөөнт асуудлуудыг судлах Стокгольмын хүрээлэнгийн судалгаагаар, 2000 он гарснаас хойш ОХУ зэвсгийн наймааны хэмжээгээрээ дэлхийд хоёрт бичигдэх болсон гэлээ.

Тус хүрээлэнгийн мэдээгээр, дэлхийн зэвсэг үйлдвэрлэгч топ 100 компанийн 10 нь Оросынх бөгөөд тэд өнгөрсөн 2017 онд нийт зэвсгийн 9.5 хувийг үйлдвэрлэсэн байна.

Стокгольмын хүрээлэнгийн ахлах шинжээч Симон Веземаны хэлснээр, 2011 оноос хойш Оросын зэвсгийн үйлдвэрлэл эрчимжжээ. Энэ нь Орос улс батлан хамгаалах салбартаа зэвсгийн шинэчлэл хийх хөтөлбөрийг хэрэгжүүлсэнтэй холбоотой юм байна.

Зэвсгийн үйлдвэрлэлийн хэмжээгээр 2002 оноос хойш хоёрдугаар байрыг Их Британи эзэлж байсан бол энэ онд ийнхүү байраа Орост алдаж, гуравдугаар байр руу ухрав. Харин нэгдүгээр байрыг АНУ эзэлдэг бөгөөд АНУ-д зэвсгийн үйлдвэрлэлийн 57 хувь оногдож байгаа ажээ.

Дэлхийн зөрчилдөөнт асуудлуудыг судлах Стокгольмын хүрээлэн 1966 онд байгуулагдсан, зөрчилдөөнт асуудал, зэвсэглэлийн хяналтын асуудалд дүн шинжилгээ хийдэг байгууллага юм.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж