Мадуро: Дэлхийд АНУ-ын гар хүрэхгүй газар байхгүй

Хуучирсан мэдээ: 2018.12.10-нд нийтлэгдсэн

Мадуро: Дэлхийд АНУ-ын гар хүрэхгүй газар байхгүй

Мадуро: Дэлхийд АНУ-ын гар хүрэхгүй газар байхгүй

АНУ Венесуэлд төрийн эргэлт хийж улсыг нь хоёр хуваахаар зэхэж байгаа тухай тус улсын Ерөнхийлөгч Николас Мадуро Ням гаригт /2018.12.08/ үндэсний төв телевизээрээ дамжуулан  мэдэгджээ. Мөн ойрын хугацаанд тусгайлан хэвлэлийн бага хурал зохион байгуулж, АНУ-ын төлөвлөгөөг дэлгэнэ гэв.

“Дэлхийн өнцөг булан бүрт төрийн эргэлт, хямрал нүүрлэж байна. Энэ бүхэнд АНУ-ын оролцоо их бага хэмжээгээр байдаг. Дэлхийд АНУ-ын гар хүрэхгүй газар гэж байхгүй” гэж хэлсэн байна.

Өнгөрсөн наймдугаар сард Венесуэлийн нийслэл Каракас хотод болсон жагсаалын үеэр Мадурогийн амь насанд халдахыг завдсан юм. Түүнийг индэр дээр үг хэлж байх үеэр тэсрэх төхөөрөмж бүхий нисгэгчгүй аппаратууд чиглэн ниссэн байна. Мадуро энэ хэрэгт сөрөг хүчнийхэн болон Колумбын Ерөнхийлөгч асан Хуан Мануэль Сантос нарыг буруутгажээ.

Түүний буруутгаж буй хүмүүс АНУ-ын дэмжлэгтэйгээр өөрийнх нь эсрэг хуйвалдаан зохион байгуулах гэж байгааг мэдэж байсан хэмээн тодотгоод байсан юм. “New York Times” сонинд бичсэнээр, Америкийн Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа Мадурог түлхэн унагах төлөвлөгөөг Венесуэлийн босогч-офицеруудтай жилийн турш хэлэлцсэн байна.

 

Эх сурвалж: ABCNEWS

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж