“Уул усны шивнээ” тоглолт удахгүй тайзнаа | News.MN

“Уул усны шивнээ” тоглолт удахгүй тайзнаа

“Уул усны шивнээ” тоглолт удахгүй тайзнаа

“Уул усны шивнээ” тоглолт удахгүй тайзнаа

Үндэсний урлагийн их театрынхан 68 дахь жилийн өвөл цагийн нээлтээ өнгөрсөн сарын 28, 29 өдрүүдэд Төрийн шагналт, УГЗ, бүжиг дэглээч С.Сүхбаатарын найруулан тавьсан "Наран тамгатай талын монгол” нэртэй бүрэн хэмжээний концертоор эхэлж, "Монголын их хатад" бүжгэн жүжгийг тав дахь жилдээ тайзнаа толилуулсан. Харин одоо тус театрын уран бүтээлчид энэ сарын 18 -нд 18.00 цагт "Уул усны шивнээ " шинэ уран бүтээлийг үзэгч түмэндээ хүргэхээр ажиллаж буй ажээ.

Уг тоглолтын найруулагчаар УГЖ А.Даваахүү (театрын ерөнхий найруулагч), хөгжмийн зохиолчоор Х.Алтангэрэл, Н.Жүрмэддорж, тайз болон хувцасны зураачаар С.Ариунболд, бүжгийн дэглэгчээр А.Батхүү, Х.Хашхүү нар тус тус ажиллаж байна.

Эл тоглолт нь "Уулын шивнээ", Усны шивнээ", “Газрын шивнээ" гэсэн гурван хэсгээс бүрдэнэ.  Нүүдэлчин монголчууд эрт дээр үеэс уул ус, газар шороогоо хүндэтгэн дээдэлж, дуу хуурын эгшгээр аргадан тахиж, уул усны эзэн савдгаа баярлуулж, улс гүрэн, ард олныхоо ирээдүйг сүслэн даатгадаг байсан эртний заншлыг тус уран бүтээлээр дамжуулан үзэгчдэд хүргэх аж.  Мөн өвөг дээдсийн ахуй амьдралаас улбаатай малын эвэр, туур дал, хавирганы яс  болон аргаль, янгир, гөрөөс, цаа буга гэх мэт амьтдын эвэр, ясаар хийсэн шагшуурга, бүрээ зэрэг хөгжмийн зэмсэг нь хэрхэн баяжиж өвлөгдөн ирснийг залуу хойч үедээ уламжлан үлдээх, танин мэдүүлэх зорилго агуулж буйгаараа “Уул усны шивнээ” онцлогтой юм байна.

П.БАТ-ЭРДЭНЭ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж