Ньюс хөтөч: Талийгаач Т.Гомбосүрэнгийн ар гэр мэдээлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2018.12.11-нд нийтлэгдсэн

НЬЮС ХӨТӨЧ

Ньюс хөтөч: Талийгаач Т.Гомбосүрэнгийн ар гэр мэдээлэл хийнэ

Ньюс хөтөч: Талийгаач Т.Гомбосүрэнгийн ар гэр мэдээлэл хийнэ

УЛААНБААТАР ХОТЫН ЦАГ АГААР 

Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 32-34 градус, бусад хэсгээр 24-26 градус, өдөртөө 14-16 градус хүйтэн байна.

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

09.00

  • “Санхүүгийн салбарын комплаенс форум 2018” арга хэмжээ “Блю Скай” зочид буудлын гурван давхрын хурлын танхимд болно. Холбоо барих утас: 99277963, 88861126
  • МҮХАҮТ-ын хурлын зааланд "Хуульчийн нийгмийн хариуцлага-про боно" чуулга уулзалт болно. Холбоо барих утас: 98066116
  • "Барилгын хог хаягдал, хуучин барилгын ухаалаг буулгалт, буулгалтаас үүссэн хаягдлыг дахин боловсруулах аргын талаар онолын болон практик мэдлэг олгох, цаашид барилгын салбарын нөөцийн үр ашигтай байдал болон тогтвортой цэвэр үйлдвэрлэл, хэрэглээг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн хэрэгжүүлэхэд дэмжих" чадавхи олгох сургалт ШУТИС-ийн хичээлийн хоёрдугаар байрны дөрвөн давхарт 403 тоотод болно. Холбоо барих утас: 99806516, 90930350, 99002058
  • МУИС шинэ номын сангийн  хоёр давхрын 202 тоотод "Бид ирээдүйн нобелийн шагналтнууд" шинжлэх ухааны лекц, өдөрлөг болно.
  • "Шинэ Ховд-Хөрөнгө оруулалт, хөгжлийн чуулган” Говь ХК үйлдвэрийн байр Мираж ресторанд болно. Холбоо барих утас: 99431121, 99103399, 99113313

09.30

  •  Чингис зочид буудлын гурван давхарын хурлын танхимд "Тогтвортой газар тариалан" зөвлөгөөн эхэлнэ. Холбоо барих утас: 80019000

10.00

  • ШУА-н эрдэмтдийн үзэсгэлэн ШУА-ийн тэргүүлэгчдийн газрын  зургаан давхарт хоёр дахь өдрөө дэлгэгдэнэ. Холбоо барих утас: 98119897

11.00

  • MN-Мэдээллийн төвд 2018 оны наймдугаар сарын 9-ний өдөр Зам тээврийн хөгжлийн яамны байранд үйлдэгдсэн хүн амины хэргийн хохирогч болох талийгаач Т.Гомбосүрэнгийн гэр бүлийн хүн, өмгөөлөгчдийн хамт хэвлэлийн хурал хийж хэргийн явц болон Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид шаардлага хүргүүлэх талаар мэдээлэл хийнэ. Холбоо барих утас: 88088878
  • ХНХЯ болон GIZ хамтран хэрэгжүүлж буй “Мэргэжлийн боловсрол, сургалт” төслийн хүрээнд DATA & MOJO Сэтгүүлчдэд зориулсан cургалт болно. Холбоо барих утас: 99882848
  • Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид Замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг, мэдээлэл, авъяас ур чадвар, авхаалж самбаагаараа өрсөлддөг "Ногоон гэрэл-Цагаан шугам 2018" тэмцээн Corporate Convention center төвийн концертын их танхимд болно. Холбоо барих утас:99091210, 88106605

12.00

  • Иж бүрэн тоноглогдсон лабораторийн автомашин хүлээн авах ёслолын үйл ажиллагаа Эрүүл мэндийн яаманд болно. Холбоо барих утас: 88106649

14.00

  • ЭМЯ-ны хөрөнгө оруулалтаар БЗД-ийн нийт 27 ӨЭМТ-д нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг гардуулна. БЗД-ийн 1 дүгээр амбулатори дээр болох тус арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар нар оролцоно. Холбоо барих утас: 99179899, 90080806

ТӨРИЙН ОРДОН 

09.00

Эдийн засгийн байнгын хороо “Их Эзэн Чингис хаан” танхимд хуралдана. Хэлэлцэх асуудал:

11.00

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо “Жанжин Д.Сүхбаатар” танхимд хуралдана. Хэлэлцэх асуудал:

14.00

Төсвийн байнгын хороо Их Эзэн Чингис хаан” танхимд хуралдана. Хэлэлцэх асуудал:

ЭНЭ ӨДӨР МОНГОЛЫН ТҮҮХЭНД 

1911.12.11 Ар Монголын бүх шатны эрх мэдэлтэнгүүдийн тамгыг шинээр сонгох тухай Богд хааны зарлиг гарав. Манжийн үеийн бүх өртөө харуулуудыг татан буулгаж, Манжид барьж байсан алба татварыг зогсоов.

-Орос улсаас Богд хаант Монгол улсад зэвсгийн тусламж  үзүүлэх гэрээ ёсоор уг зэвсгийн түрүүч нь ирэв. Уг зэвсгийг Хиагт хотоор дамжуулан Их хүрээнд авчирч, Засагт хан, Сайн ноён хан аймгуудын цэрэгт олгох шийдвэр гарав.

1941.12.11 Баянхонгор аймаг байгуулагдав.

-Д.Догсом, А.Амар, Д.Лувсаншарав нар ЗХУ-д мөрдөгдөн, байцаагдаж /улс төрийн хилс хэрэгт/ цаазлагдсан.

1985.12.11 БНМАУ-Сенегал улстай дипломат харилцаа тогтоов.

-Цэргийн алба хаагчдын хувцас өмсөх дүрэм батлагдав.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж