Боксын УАШТ-ээс хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ | News.MN

Боксын УАШТ-ээс хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ

Боксын УАШТ-ээс хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ

Боксын УАШТ-ээс хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ

Эр зоригийн гэгддэг  боксын спортод   манай ширэн бээлийтнүүд олимп, дэлхийн аварга, Азийн наадам, түүнчлэн олон улсын чанартай тэмцээнүүдээс алт, мөнгө, хүрэл медаль хүртэж чамгүй амжилт үзүүлж ирсэн. Тэгвэл 2020 онд болох Токиогийн олимпийн өмнөх томоохон  сорилго болох насанд хүрэгчдийн 2018 оны улсын аварга шалгаруулах боксын тэмцээн энэ сарын 07-09-ний өдрүүдэд боллоо.

Монгол Улсад боксын спорт үүсч хөгжсөний 70 жилийн ойн хүрээнд ХХ зууны манлай, гавьяат дасгалжуулагч В.Батбаярын нэрэмжит болгон зохион байгуулсан тус тэмцээнд Онцгой байдлын ерөнхий газрын харьяа “Аврагч” БТТСХ-ны дөрвөн тамирчин оролцож, хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм.

Улмаар 38 байгууллагын 150 гаруй шилдэг тамирчид тулалдсан энэхүү тэмцээний эмэгтэйчүүдийн 51 кг-ийн жинд “Аврагч” БТТСХ-ны тамирчин олон улсын хэмжээний мастер Л.Алтанцэцэг алт, эрэгтэйчүүдийн 52 кг-ийн жинд олон улсын хэмжээний мастер Г.Ариунболд алт, 63 кг-ийн жинд олон улсын хэмжээний мастер Б.Мишээлт хүрэл медаль тус тус хүртлээ.

Энэ удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээн ОХУ-ын Москва хотод болсон олон улсын “АЙВА”-гийн их хурлаар батлагдсан шинэ дүрмээр явагдаж, тамирчид  эмэгтэй тав, эрэгтэй найман жинд  хүч сорьсоноороо онцлог байлаа гэж “Аврагч” биеийн тамир, техник спортын хорооноос мэдээллээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж