Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын дарга М.Энхболдод Ерөнхий хяналтын сонсгол явуулах тухай албан бичиг хүргүүлэв | News.MN

Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын дарга М.Энхболдод Ерөнхий хяналтын сонсгол явуулах тухай албан бичиг хүргүүлэв

Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын дарга М.Энхболдод Ерөнхий хяналтын сонсгол явуулах тухай албан бичиг хүргүүлэв

Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын дарга М.Энхболдод Ерөнхий хяналтын сонсгол явуулах тухай албан бичиг хүргүүлэв

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Ерөнхий хяналтын сонсгол явуулах тухай албан бичгийг Монгол Улсын Их хурлын дарга М.Энхболдод хүргүүллээ.

Албан бичигт:

Төрийн эрх барьж буй Монгол Ардын Намын удирдлага, гишүүдийн дотоод зөрчил, тэмцлээс улбаатай хямрал даамжирч, төрийн үйл ажиллагааг цалгардуулан доголдуулж байгаагаас шийдэл хүлээсэн олон ажил гацаанд орж, улс орон ард иргэдийн амьдралд хүндрэл учруулахуйц нөхцөл байдалд хүрч мэдэхээр болсон тул талцал, хуваагдлаа нэн даруй зогсоож, хэрүүл тэмцлээ дуусган, хуулиар хүлээсэн үүрэгт ажилдаа яаралтай орж, хариуцлагатай, үр бүтээлтэй ажиллах шаардлагатай байна.

Миний бие 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Улсын Их Хуралд хандан, Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлөөс гарсан зөвлөмжийг анхаарч хэрэгжүүлэх, агаарын бохирдолтой “Онц байдал” зарлан, шийдвэртэй тэмцэхийг санал болгосон боловч Улсын Их Хурал “Агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан авах арга хэмжээний тухай” тогтоол баталж, холбогдох байгууллагуудад чиглэл өгсөн тухай хариу ирүүлсэн.

Эрүүл аюулгүй орчинд амьдрах иргэний эрхийг ноцтойгоор зөрчиж байгаа агаарын бохирдлын асуудлаар төрийн эрх бүхий байгууллагууд чамгүй олон шийдвэрийг гаргаж, татвар төлөгчдийн мөнгийг зарцуулсаар /2008-2016 оны хооронд 550 орчим тэрбум төгрөг зарцуулсан гэх тооцоо судалгаа байдаг/ ирсэн боловч бодит үр дүн, ахиц дэвшил мэдрэгддэггүй, гамшгийн нөхцөл байдал хэвээрээ, хор уршиг, хохирол нь улам нэмэгдэж, дордсоор байгаа бөгөөд үүнийг утаа, гамшгаар бизнес хийдэг хэсэг бүлэг этгээд, тэдгээрийг дэмжин өөгшүүлдэг төрийн байгууллага, албан тушаалтнуудын хариуцлагагүй үйл ажиллагаатай шууд холбон дүгнэж болохоор байна.

Иймд Нийтийн сонсголын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2 дахь хэсэг болон 8.2.1 дэх заалтыг үндэслэн агаарын бохирдлыг бууруулах чиглэлийн бодлого шийдвэр, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүрэгтэй байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүнд төсөвлөгдсөн хөрөнгийн зарцуулалт, үр дүнг тодруулах зорилгоор ерөнхий хяналтын сонсгол явуулах хүсэлт гаргаж байна.

Нийтийн сонсголын тухай хуулийн 8 дугаар зүйлд Монгол Улсын Ерөнхийлөгч хүсэлт гаргасан тохиолдолд ерөнхий хяналтын сонсголыг заавал явуулна гэж заасан тул холбогдох арга хэмжээг нэн даруй авч ажиллахыг хүсье” гэжээ.

Эх сурвалж: PRESIDENT.MN

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Сонгогч 2018-12-10 202.126.89.13

Сонсгол хийх газараа Төрийн ордонд биш 100 айл 32- ын тойрогт гудамжинд 19 цагт хийчих ээ

Avatar

зочин 2018-12-10 103.57.94.186

Юу ч хийж чадахгүй ерөнхийлөгч Миеэ бол газар зарж хулгайн гараагаа эхэлсэн хийсэн юмтай мафийн толгойлогч 7 буудуулаад үхэх нь өнгөрсөн толгой

Avatar

Зочин 2018-12-10 103.57.94.186

Баттулгаа чи тэнэг биш бол хэдхэн хоногийн өмнө Хүрэлсүхийн засгийн газрийг хэлэлцэх үеэр маш олон их наядаар яригдах луйвар хийсэн тухай олон гишүүн баримт гаргаж тавиа биздээ Энэ бүх асуудлыг ерөнхийлөгчийн хувиар авч үзэн үнэн мөнийг шалгаж тогтоох МОНГОЛ ААВЫН ХҮҮГИЙН БОЛООД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН сэтгэл зориг байхгүй юу Хэрэв гаргах сэтгэл чин байхгүй бол та өөрөө энэхүү мафижсан луйварын холбоотонтолгойлогч 30 гэр бүлийн нэг болж таарлаа

Avatar

erka 2018-12-10 103.26.195.141

гарган ажиллах цаг болжээ. Тодорхой, тодорхой асуудллар бодитой ажил хиймээр байна:. Алийн болгон алиа салбадай аятай тэмцээн хэсч явах вэ. Ажлаа хийхгүй бол дараагийн ээлжинд дүнгээ тавиулж, тароаа таниулах цаг ирж магадгүй гэдгийг хатуу сануулчихая. Уриагаа,санаад, урагшаа харж улс эхорон , ард түмнийхэжэ төлөө чадвар, мэдлэгээ гаргах цаг нь болсон шүү. Алийн болгон үүрээ сахисан шувуу шиг дуугүй байх юм бэ. ҮҮРЭГ,ЭРХИЙН хээ хүрээнд ажлаа хийгээчээ. Таниас хичээнгүйлэн хүсэе.

Avatar

erka 2018-12-10 103.26.195.141

Утааны асуудлын зэрэгцээгээр гашуун сухайтын төмөр замын асуудлаар одоо шийдэлд хүрэх цаг болсон шүү. Ерөнхийлөгч Ерөнхий бөөрөнхий асуудлаар дугардаг байдлаа засах цаг болжээ. Эрх мэдлээ ашиглаач ядаж л ерөнхий шүүгчийг солих шаардлага байна. нэр цэвэр, шударга, төр ард түмний өмнө хүлээсэн үүргээ үнэнчээр биелүүлдэг олон хуульчаас тодруулан, шалгаруулан ерөнхий шүүгчийг тавих цаг нь болсон юм биш үүү хөө. Утааны эсрэг авч байгаа арга хэмжээг ерөнхийлөгч үүрэг, эрхийнхээ хүрээнд санаачлага гар

Avatar

Х.Баттулга үнэхээр аймшигтай 2018-12-10 103.14.38.130

Энэ хүн төрийг самарч, 60 тэрбум,хужаа гэсэн худал үгээр албаар дайралт хийсээр сүүлдээ МАН-г зориуд зохион байгуулалттайгаар хагалан бутаргаж, яс хаяж өөртөө ашигтай хувилбаруудыг энэ дундаас эрж хайж байгаа нь энэ хүн хичнээн аймшигтай гэмт хэрэгтэн бэ гэдэг нь харагддаг. Хүрэлсүх тэнэг, оюуны чадамжгүй учир хүнийг өгөөшинд амархан орж намаа, ЗГ-аа, их хуралаа хоёр хувааж тэнэгтэж байна л даа.

Avatar

Зочин 2018-12-10 202.21.106.109

МЭнхболдыг огцрулах эсэх талаар бүх нийтийн санал асуулга явуулаачээ, тэгэхгүй бол энэ гөлийчхөөд байж л байх юм уу? Харахаас дургүй хүрч байна

Avatar

Шударгуу 2018-12-10 139.5.216.84

Мөнгөтэй холбоогүй УИХ-ын гишүүд байна уу. Хуулийн байгууллага, АТГ шалгаад байна уу аль эсвэл ул мөр, баримт бичиг материалуудыг нь засч залруулж, хийсэн гэм нүглээ хаацайлах боломж олгож хугацаа өгөөд байгаа юм биш үү. Чадахгүй мэдлэг чадвар чинь дутаад айж хулчийгаад байгаа бол ард түмний шүүх, АТГ-ыг ард түмний дундаас бүрэлдүүдье. Үнэндээ та нар бол эртэй чадалтай мэдлэгтэйдээ биш олигархи, эрхтэн дархтан, танил талаараа гарч ирсэн тэдний дохио зангаан арчаагүй царайлсан нөхдүүд шүү дээ,

Avatar

Зочин 2018-12-10 188.62.88.27

Mongol uls Battulga, Hurelsuh Miye, Nyamdorj metees salj baij nar uzne. Ene uhdeluudiig l ahij songoj bolohgui shuu Mongoliin ard tumen mine

Avatar

Зочин 2018-12-10 194.230.158.73

Daraagiin Eronhiilogch bol Hurelsuh shuu. Battulga unendee juldaj bna

Avatar

Mulguu hurelsuh 2018-12-10 174.222.7.242

Hnnn hurelsuh shig mulguu gar yag yerunhiilugch bolooch.bi joloochiin huuhed ,budaatai ayagand hool idej usuugui geed medreltteg gar daa.huuchin hund jingiin kommunist gedeg ni unen.ajilchin garaltai joloochiin huuhed ni yamar hamaa bna.gol ni medleg bolovsroltoi,shudarga,yos zuitee ,zuv bodoltoi uhaantai bh heregtei.hurelsuhed ulsiig udirdaad ,ard tumnee ayataihan avaad yavchih turiin hunii uhaan daanch alga daa.Jenkogiin zaavraar buh erh medel alban tushaaliig ezlen shudarga yos togtooh ulger

Avatar

Зочин 2018-12-10 188.62.88.27

Zasgiin gazariin hiih yostoi ajol sh dee. Hoshnogo Hurelsuh pizda heruul hiihees oor yuch hiisengui

Avatar

Зочин 2018-12-10 202.55.188.44

horchin jenko dund ni heruulin alim shidjiheel hudlaa gyum yariad suuj bgaagiigchin ard tumen medjil bgaa shdee

Avatar

бөйыб 2018-12-10 124.158.107.71

ёстой онц байдал зарлаад асуудлыг шуурхай шийдээч. Бид үхлээ шүү

Avatar

М.Энхболд Бадмажунай нар ЯАЖ хууль бусаар тэрбумтан болсноо ТАЙЛБАРЛА 2018-12-10 66.181.181.41

М.Энхболд Бадамжунай нар Монголын Ард түмний өнгөтэй өөдтэйг цөлмөж, Засаг Төрийн аль ашигтай албан тушаал бүрт өөрсдийн гар хөлөө шургуулж, үлдсэнийг нь үнэлэн зарж, манай улсын Төр нийгмийг өнөөдрийн дампуурал сүйрэлд хүргэсэн. Ард түмэн та нарын тарийг таньж салахыг хүсэж байна. М. ЭНХБОЛД, БАДАМЖУНАЙ НАРААС ШУДАРГА ЁСЫГ ШААРДАЖ БАЙНА. Зайлцгаа ллруудаа.

Avatar

ЦЭЦЭГЭЭ 2018-12-10 202.5.198.39

ИХ ХУРЛЫН ДАРГА, ЕРӨНХИЙЛӨГЧ, ИХ ХУРЛЫН ГИШҮҮД ЕР НЬ НЭР ЦЭВЭР ХҮН УЛС ТӨРЧ БАЙНА УУ ХЭРЭЭ ХЭРЭЭНИЙХЭЭ ХАРЫГ ГЭГЧЭЭР Л ЮМ БИШҮҮ НЭГ Л СУРХИЙ ХУУЛИА БАРИНА ГЭЖ ХУДЛАА ЯРИАД ХУУЛИЙГ ӨӨРСДӨДӨӨ ТААРУУЛЖ ЖОНХУУ ХИЙСЭН УЛСУУД ЯАХ ЁСТОЙ ВЭ ОДОО ДООД АЛБАН ТУШААЛТАНГУУД ЮУ ХИЙЖ БАЙНА ГЭЖ САНАНА СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙНХЭН БАГШ АЖИЛЧДЫНХАА ЦАЛИНГИЙН УРАМШУУЛЛААС ШОМБОДООД ЗАХИРАЛ МЕНЕЖЕРҮҮДЭЭ БЭЭЖЭНД КУГААЛУУЛЖ БАЙНА ЭНЭ НЬ СОНГУУЛИЙН УРЬДЧИЛСАН ШОУ ГЭЭД БАЙХ ЮМ АТГ ШАЛГААСАЙ ДАА

Avatar

ЖОНХУУРСАН МОНГОЛ ОРОН... 2018-12-10 58.108.66.109

Топор сдааа минь хий хоосон 60 тэрбум, 30 гэрбүлтэй тэмцэж хонгилоор шаааж байхаар гарч ирээд энэ утаатайгаа тэмцээч ээ!!! Баримт нь байгаа ЖДҮЧИД ТЭЙГЭЭ ТЭМЦЭЭЧ ЭЭ ЛЛАР МИНЬ!!! АмДолларын ханш, барааны үнэ, бензин тосныхоо үнэтэй ТЭМЦ ХАР ЛЛАР МИНЬ!!!

Avatar

Зочин 2018-12-10 203.91.115.45

утааны талаар сонсголоо явуулмаар байнаа. 1-р хорооллын хуучны 9 давхарын иргэд гэртээ утаандаа угаартах гээд орондоо маск зүүж унтаж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж