Хятадын “Huawei” компанийн санхүү хариуцсан захирал Мэн Ваньжоу АНУ-ын прокурорын газрын хүсэлтээр Канадын Ванкувер хотын нисэх онгоцны буудал дээрээс баривчилсан тухай өмнө нь мэдээлсэн билээ. Тэрбээр баривчлагдах үедээ Хонгконгийн гурван паспорттай байсан гэж Хятадын “South China Morning Post” сонин мэдээлжээ.
“Мэн Ваньжоу сүүлийн 11 жилийн хугацаанд нийт долоон паспорт ашиглаж байсны гурав нь Хонконг, дөрөв нь Хятад паспорт байжээ. Хонконгийн паспортоор 2014 оны зургадугаар сараас 2017 оны гуравдугаар сарын хугацаанд АНУ болон Канад улс руу нийт 33 удаа зорчсон байна” хэмээн АНУ-ын Хууль зүйн яамнаас Канад улс руу хүргүүлсэн албан бичигт дурдсан байна.
Хуулийн дагуу Хонконгийн гурав дахь паспортоо авахаасаа өмнө эхний хоёр паспортоо хүчингүй болгох ёстой байсан хэдий ч хүчинтэй хэвээр нь үлдээсэн байна.
Эх сурвалж: www.scmp.com
Холбоотой мэдээ