Энэтхэгийн тэрбумтны охины хурим дээр Beyoncé, John Legend нар дууллаа

Хуучирсан мэдээ: 2018.12.10-нд нийтлэгдсэн

Энэтхэгийн тэрбумтны охины хурим дээр Beyoncé, John Legend нар дууллаа

Энэтхэгийн тэрбумтны охины хурим дээр Beyoncé, John Legend нар дууллаа

Энэтхэгийн хамгийн баян хүний охины хуримыг  Beyoncé, Арианна Хаффингтон, Жонн Леженд, Хиллари Клинтон зэрэг алдартнууд зорин иржээ. Иша Амбани, Ананд Пирамал нарын хуримыг “баян, тарган энэтхэгчүүдийн хурим” хэмээн хүмүүс нэрлэж байгаа юм.

Хуримаа хийж буй 27 настай Иша Амбани нь Форбес сэтгүүлээс зарласан Энэтхэгийн хамгийн баян хүн болох “Релайенс Индастрис” хэмээх  уул уурхай, ашигт малтмалын компанийн эзэн Мукеш Амбанигийн охин аж. Иша Амбани нь 2004 онд Йелийн их сургууль төгссөнийхөө дараа аавынхаа компанийн захирлуудын зөвлөлд ажиллах болсон байна.

Түүний хурим нь ирэх Лхагва гаригт /2018.12.12/ болох боловч хуримын өмнөх дайллага, цайллага, тоглолт, үдэшлэгүүд нь аль хэдийн эхлээд байгаа юм. Тухайлбал дуучин Beyoncé болон Жонн Леженд нарын дуулсан мини-концертийг зочдодоо зориулан зохион байгуулжээ.

Харин түүний эцэг Мукеш Амбани, Хиллари Клинтон нар 18 жилийн өмнөөс бие биеэ мэддэг бөгөөд Энэтхэг болон гадаадын бусад улс орнуудад олон удаа уулзалдаж байсан аж. Мөн өнгөрсөн хавар Хиллари Клинтон Мумбайд үйл ажиллагаанд оролцохоор ирэхдээ дэлхийн хамгийн үнэтэй барилгын нэг гэгддэг Амбанигийн эзэмшдэг барилгад түүнтэй хамт оройн зоог барьсан аж.

Иша Амбани, Ананд Пирамал нарын хуримд Энэтхэгийн тэрбумтан Лакшми Миттал, Жэймс Мурдок, саяхан хуримаа хийсэн Болливүүдийн алдартан Приянка Чопра, өөрийн нөхөр, АНУ-ын дуучин Ник Жонасын хамт хүрэлцэн ирсэн байна. Сүйт хархүү Ананд Пирамал нь ч бас чинээлэг гэр бүлээс гаралтай ажээ. Энэтхэгийн хамгийн нөлөө бүхий хоёр гэр бүл ураг барилдаж буйг тохиолдуулан маш өндөр өртөг бүхий хуримын үйл ажиллагаа зохион байгуулж байгаа юм.

Эх сурвалж. The Guardian

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж