Өөдрөг хүн тал устай шилийг хараад тал нь дүүрэн байна гэдэг бол, гутранги хүн тал нь хоосон байна гэдэг. Үзэл бодлын гол хараа нь өөр өөр байгаа биз? Өөдрөг хүмүүс аливааг урагш өөдөө чиглэлтэй хардаг бол сөрөг хүн аливааг доош унагасан байдлаар хардаг. Гутранги хүн аз жаргалтай байхыг би лав хараагүй. Харин өөдрөг хүн дүүрэн жаргалтай, эрч хүчтэй байхыг би харсаан. Энд л бодлын дасгал, сэтгэлийн эр зориг, сонголтын ялгаа харагддаг шүү дээ. Та өөдрөг байвал өөдрөг хандлага таны эргэн тойронд халдварлах болно. Хандлага гэдэг хүний амьдралыг олон тал дээр хэр хол, хэр сайн, эсвэл хэр муу явахыг тодорхойлдог. Зөв эерэг хандлагын нэг бол яах аргагүй “өөдрөг” хандлага юм гэж зохиогч Ж.Бадамдорж хэлж байна.